Дашжоржоолин хийд
Сүм хийдийн нэр : Дашжоржоолин хийд
Байрлах аймаг :
Архангай
Сум :
Тариат сум Мөрөн баг
Товч түүх
Архангай аймаг Тариат сум. Шинэ Дашжоржоолин хийд Тариат сумын Мөрөн багийн төв Улаан толгойн ингэр Овоот уулын баруун талд хуучин энд байсан Баян жаргалантын хурлыг сэргээн хуучин дуганын тууриас урагш багийн төв дээр энэ хийдийг байгуулжээ.2003 оны 7 сарын 3-нд анхны хурлаа хруж үүсэн байгуулагдсан энэ хийдийг лам Дашравдан, лам Долгорсүрэн, Санжмятав, Дагвадорж, нарын хүмүүс санаачлан байгуулжээ.2003 оны 1 сарын 22-нд анх равнайлж 2005 онд одоогийн Цогчин дуганыг барьж ашиглалтанд оруулжээ.Мөн 2005 онд Дашчойлин хийдээс бухан багш Манзушир, Лхам бурхныг тус тус залсан.Тус хийдэд 2005, 2006 онуудад Дашчойлин хийдийн хамба Дамбажав гуай 2 удаа морилон иржээ.Одоо 4 ламтай жилийн хуралтай үүнд цагаан сарын шинийн 10-15-ныг хооронд 3 хоног Ерөөл, Магтаал хурдаг ба Дамбажав хамбыг морилох үед Лхам, Жамсран, Дамдинчойжоо шүтээнээс тахиулдаг.Цогчин дуганы зүүн өмнөд талд 1 бодь суварга, мөн дуганы 2 талд хуучин Их Жаргалантын хурлаас зөөж авчирж барьсан 2 жижиг сүм байгаа бөгөөд одоогоор тодорхой ашиглаагүй.Уг хийд нь хөдөө сумын багийн төвд байгуулагдсан бөгөөд дуган бурхан тахил ном судар зэрэг материаллаг баазийн хувьд бэхжсэн боловч яг дуганд байнга суух лам нарын тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна. /Тариат сумын иргэн өндөр настан Дашравдан гуайтай хийсэн ярилцлагаас 2007.06.28/
Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Хуучин Архангай аймгийн Мөрөн сумын төв буюу одоогийн Тариат сумын Мөрөн багийн зүүн хойд талд ,Улаан толгой уулын энгэрт,зүүн талд Овоот уул,баруун талд Тосон уул байна.Зүүн талаар Баянжаргалантын гол урсана.
Шинээр байгуулагдсан : Revived
Байгуулагдсан огноо: 2003 он 7 сарын 3
Ринчений зураг дах дугаар :
182
Ринчений жагсаалт дах нэр :
Баянжаргалантын хурал
Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан эсхүл өөр газар сэргээн байгуулагдсан алин болох : Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан
Хэрэв хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан бол тухайн тухайн хуучин сүм хийдийн бүртгэлийн (түүхэн газрын бүртгэлийн) дугаарыг бичнэ үү : АРТР 029
Аль урсгал болох : Гэлүг
Founders/Refounders :
Санжмятав
Долгорсүрэн лам
Дашравдан лам
Даваадорж
Сүм хийдийн төрөл :
cүмхуучин хийдийн лам нар :
15
Хийдийн хурал ном: алин болохыг зурах :
Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал:
Сар тутмын хурал:
Жилийн хурал: Билгийн улирлын цагаан сараар 3 хоног Цогчэн ерөөл хурдаг.Дамбажав ламыг морилох үеэр Лхам, Жамсран, Дамдинчойжил бурхадыг тахидаг.
GPS хаяг :
North 48° 15’ East 100° 22’
Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
2005 онд хийдийн гол цогчэн дуган баригдсан ба хийдийн зүүн өмнө талд 4-5 м газарт Долгорсүрэн / үүсгэн байгуулсан лам / өөрийн эцгийн дурсгалд зориулж суурьгүй суварга босгосон байна.
Мөн дуганын хоёр талд Баянжаргалантын хүрээнээс зөөж авчирсан аоёр жижиг сүм байгаа ба одоогоор тодорхой ашиглагдаагүй байна.
Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Цогийн Дашравдан тус хийдийн ловон лам
Хэдэн фото зураг авсан :
18
Зураг авсан огноо: он :
2007-06-30 00:00:00
Materials:
| Temple ID | No | Authors name | Title/ description | Book/ Book extract/ leaflet/ other | Date Published | Where Published | Publisher | Collected by |
| АРТР 007 | 0000-00-00 |
Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-06-30
Тэмдэглэл :
Дашжоржоолин гэдэг үгийн утга нь Өлзий учрал дэлгэрэх гэсэн утгатай Төвд үг юм.Зүүн талд Овоотын овоо,хойд талдаа Булгийн овоо зэрэг тахилгат овоо байна.Хийдийн гол шүтээн Банданлхам юм. Дуган 6 сая гаруй төгрөгөөр босгосон байна.Үүнээс 2,5 сая төгрөг нь сүсэгтэн олны хандив ажээ.
4д. Дашчойлин хийдээс 2005 онд Бурхан багш,Манзушир, Лхам бурхадыг тус тус залсан.
Хүснэгтийн дугаар :
АРТР 007
судалгааны баг :
Team: Г
Disclaimer
Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.
The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.