Дэчинпунцоглин

Сүм хийдийн нэр : Дэчинпунцоглин

Байрлах аймаг :
Архангай

Сум :
Хотонт сумын 4-р баг

Товч түүх


Архангай аймаг Хотонт сум. Шинэ Дашпунцаглин дуган /Цагаан сүмийн хурал/ Хотонт сумын 4-р баг сумын төвөөс урагш 30 орчим км-т Цгаан сүмйин халуун рашааны дэргэд хуучин Зоригт гүний хүрээ буюу Цагаан сүмийн хүрээний туурийн орчим уг хүрээний хурал номыг сэргээж 2005 оны 7-р сарын 27-нд энэхүү Дашпунцаглин дуган баригджээ.Иргэн Хандсүрэнгийн Феодор, Дарьхижавын Надмид нар болон тэдний үр хүүүхэд нутгийн сүсэгтэн олны санаачилгаар байгуулагдсан уг дуган нь 10х10 метр талбайтай Цогчин дуган бөгөөд дуганы хойно 4х4 талбайтай багш нарын байр, 10х5 талбайтай шавь хүүхдүүдийн байр, 4х3 талбайтай гал зуух зэрэг объектууд болон 50х50 хэмжээ бүхий банзан хашаа эдэлбэр газартай болно.Өдөр тутмын Цогчин уншлагаас гадна шинийн 8-нд Дарь эхийн мандал шиваа, 15-нд оройн ерөөл, 29-нд сахиус тахих бөгөөд Дамдинянсан сахиустай.Уг дуган нь Улаанбаатар хотын Ганаднтэгчэнлин хийдийн Идгаачойнзонлин дацантай холбоотой ажилладаг бгөөд жилийн 4 улиралд дээрх дацангаас лам нар болон цөөнгүй тооны шавь хүүхдүүд ирж энд байнга байрлан хичээл сургалт явуулж хурал номын үйл хийж байна.Дашпунцаглин дуган нь ур хийц тохижилт материаллаг баазын бэхжилт зэргээрээ эзгүй хөдөө аглагт төдийгүй манай аймаг сумдын төвүүдэд ч цөөхөн байдаг дугануудын нэг ажээ. /Архангай аймгийн Хотонт сумын 4-р багийн иргэн өндөр настан Сосорбурам гуайтай хийсэн ярилцлагаас 2007.07.03/

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Ойт хээрийн бүсэд Хотонт сумын төвөөс баруун урагш Цагаан сүмын рашаан сувиллын дэргэд бий.Дуганаас баруун хойно 100 метр орчимд Цагаан сүмийн рашаан сувилал байна.

Шинээр байгуулагдсан : Revived

Байгуулагдсан огноо: 2005 оны 7 сард

Ринчений зураг дах дугаар :
220

Ринчений жагсаалт дах нэр :
Цагаан сүм хүрээ, Зоригт гүний хүрээ/Гомбо гүний хүрээ/

Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан эсхүл өөр газар сэргээн байгуулагдсан алин болох : Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан

Хэрэв хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан бол тухайн тухайн хуучин сүм хийдийн бүртгэлийн (түүхэн газрын бүртгэлийн) дугаарыг бичнэ үү : АРХТ 061

Аль урсгал болох : Гэлүг

Founders/Refounders :
Дархижавын Надмид нар болон хүүхэд нь нутгийн сүсэгтэн олон
Хандсүрэнгийн Феодор

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :
15

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал: Цогчэн хуралдана.

Сар тутмын хурал: Шинийн 8 Дарь эхийн мандал шиваа29 сахиус хурна.

Жилийн хурал:

GPS хаяг :
North 47° 04’  East 102°  04’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
2005 оны 7 сард ашиглалтанд орсон Цогчэн дуганы урт өргөн 10:10 м хэмжээтэй, өндөр 2м70см Дуганын гадна 4х4 хэмжээний багш нарын байр 10х3м хэмжээтэй лам нарын байр 4:3м хэмжээтэй гал зуух тус тус байна. Дуган хийдийн эдэлбэр газар бүхий банзан хашааны урт өргөн 50м:50м байна.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Сосорбурам Архангай аймаг Хотонт сумын 4-р баг Цагаан сүмийн рашаан хийдийн хурлын лам

Хэдэн фото зураг авсан :
13

Зураг авсан огноо: он :
2007-07-04 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
АРХТ 015 0000-00-00

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-07-04

Хүснэгтийн дугаар :
АРХТ 015

судалгааны баг :
Team: Г

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map