Дандаршаравжунайлин хийд

Сүм хийдийн нэр : Дандаршаравжунайлин хийд

Байрлах аймаг :
Архангай

Сум :
Хайрхан сум

Товч түүх


Архангай аймаг Хайрхан сум. Шинэ Дандаршаравжунайлин Хайрхан сумын төвийн дэнжийн баруун талд энэхүү хийд байрладаг.Хийдийн бароуун талд Улаан цохиот, хойд талд Занги уул, зүүн талд нь сумын төв байна.Тус хийдийг урд өмнө лам хувраг явсан Лувсанжамц гавьу, Ёндонжамц гавьж, Далхайг гэцэл нарын үүсгэл санаачилга нутгийн сүсэгтэн олны дэмжлэгтэйгээр шинээр байгуулагдаж.1997 оны 9 сарын 16-нд анхны хурлаа хурж эхэлжээ.Одоо тус хийд нь 3 ламын данстай боловч бодит байдал дээр нэг ламтай жилд зөвхөн хаврын тэргүүн сарын шинийн 1-ээс 15-ныг хүртэл хурал хурдаг.1997 онд 10х8 хэмжэээний Цогчин дуганыг ашиглалтанд оруулжээ.Одоогоор үндсэндээ хурал номын ажиллагаа явагдахгүй бурхан тахил, судар ном нь эзэнгүйдэх байдалд орсон байна.Цаашид хурал номын үйл ажиллагаагш жигдлэх хийдийн бурхан тахил, судар ном, эд зүйлсийг тодорхой хариуцсан эзэнтэй болгох шаардлагатай.Уг хийдийн хашаанд 2,5 метр урт, 20 см зузаан, 80 см өргөн бүхий хавтгай боржин чулуун дээр эртний овог аймгуудын тотем тамганы 20 гаруй дүрсийг сийлбэрлэсэн чулуу хэвтэй байдалтай байна.Уг түүх соёлын дурсгалыг хэн хэзээ хаанаас авчирж энд тавьсан нь тодорхойгүй байна. /Тус хийдийг хариуцаж буй лам Намчингийн Эрдэнэбазартай хийсэн ярилцлагаас 2007.07.29/

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Сумын төвийн дэнжийн баруун урд талд Занги уул баруун талд Улаан цохио ,зүүн талд сумын төв, өмнө талд Хоолойн ташгай гэдэг газар байх ба Хүнүйн гол 1,5 км-т байна.

Шинээр байгуулагдсан : New Foundation

Байгуулагдсан огноо: 1997 оны 09 сарын 16 нд

Founders/Refounders :
Далхаа гэцэл
Ёндонжамц гавж
Лувсанжамц гавж

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :
14

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :
Зөвхөн онцгой өдрүүдэд хурал хурдаг

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал:

Сар тутмын хурал:

Жилийн хурал: Жилд нэг удаа хаврын тэргүүн сарын 1-15 хүртэл хурдаг байна.

GPS хаяг :
North 48° 35’  East 101°  55’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
1997 онд 10:8 м хэмжээтэй дуган баригдаж ашиглалтанд оржээ.Дуганы өмнөд хаалганаас 4 м зайд 60 см өндөртэй Шинлавын суурь байна.Уг сууринаас өмнө 2 м зайд 2,50 см урттай 20 см зузаан 80 см өргөн бүхий эртний овоог аймгийн тамганы дүрс / 20 гаруй / сийлсэн чулуу байна.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Намчирын Эрдэнэбазар тус хийдийг ерөнхийд хариуцаж байна.

Хэдэн фото зураг авсан :
9

Зураг авсан огноо: он :
2007-07-07 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
АРХХ 019 0000-00-00

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-07-07

Тэмдэглэл :
Уг тамга сүлд бүхий хайлуур чулуу / гэрэлт хөшөө/ эртнийх бөгөөд яг Монголын түүхийн аль хэсэгт холбогдох нь тодорхойгүй байна.Уг чулуун хөшөөг тус сумын нутаг дахь Хануйн хүрээ буюу Тойн ламын хүрээний тууриас авч ирсэн байна.

Хүснэгтийн дугаар :
АРХХ 019

судалгааны баг :
Team: Г

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map