Данбаравжаалин хийд
Сүм хийдийн нэр : Данбаравжаалин хийд
Байрлах аймаг :
Архангай
Сум :
Цахир сумын төв
Товч түүх
Архангай аймаг Цахир сум, Шинэ Дамбадаржаалин хийд Цахир сумын төвийн хойд тал Овоот толгойн өвөрт байрлах тус хийдийг энэ сумын өндөр настан лам Даваацэрэн , өндөр настан лам Гарамжав , өндөр настан Ренчинбазар, бизнесмен Баттөмөр нар үүсгэн санаачилж 1992 оны 8 сарын 25-ны өдөр анхны хурлаа хийж байгуулагджээ. 1992 онд 10х10 харьцаа бүхий талбайтай цогчин дуган барьж ашиглалтанд оруулсан, 2005 онд Энэтхэгийн Сира дацангийн хамба агсан Халхын Сэнгээ Ринбүүчийн дурсгалд зориулж суварга босгосн нь дугшаны баруун талд байдаг. Мөн 2006 онд Гомбо шүтээнийг Түвдээс залсан . Одоо 4 ламтай тус хийд зөвхөн сар, жилийн онцгой өдрүүдэд хурж байна. Үүнд шинийн 8-нд цогчин, 15-нд дарь эхийн манадал шива, 29-нд гомбо сахиусаа тахих ба намрын дунд сарын 15-нд Ганжуур эргэдэг ажээ. Цогчин дуганы үүдэнд дүнчүүр маанийн 8 ширхэг хүрдтэй ба мөн хийдийн хашааны зүүн өмнөд буланд хуучин Тариатын доод хүрээний тууриас авчирсан маанийн үсэг сийлбэрлэсэн 5 хавтгай боржин чулууг болсгон байрлуулжээ. Цахир сумын нутаг нь хуучин Сайн Ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошууны нутаг бөгөөд энэ нутаг орноос халхад алдартай олон арван хутагт хувилгаад , бурхан шашны төрөл бүрийн ухаанд мэргэшсэн лам хуваргууд олноор төрж гарсан нутаг юм. / Дамбадаржаалин хийдийн тэргүүн лам Ж. Батбилэгтэй хийсэн ярилцлагаас 2007.06.30/
Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Цахир сумын төвийн хэсгийн хойд талд Овоот толгой буюу /Авсалтай уулын /энгэрт баруун талд Бухтын доод үзүүр,зүүн талд Салтын ам хэмээх газарт Солонготын даваа өгсдөг төв замаас баруун талд 2 км орчим зайд байна.Хойд Тэрхийн голоос / хойд эргээс /2 км зайд оршино.
Шинээр байгуулагдсан : New Foundation
Байгуулагдсан огноо: 1992 оны 08 сарын 25 нд
Founders/Refounders :
Баттөмөр / бизнесмен/
Гарамжав /өндөр настан лам /
Даваацэрэн/өндөр настан /
Ринченбазар / өндөр настан /
Сүм хийдийн төрөл :
Хийдийн хурал ном: алин болохыг зурах :
Зөвхөн онцгой өдрүүдэд хурал хурдаг
Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал:
Сар тутмын хурал: Шинийн 9 нд Цогчэн хурдаг,шинийн 15 нд Дарь эхийн мандал шиваа,шинийн 29 нд Гомбо сахиус тахина.
Жилийн хурал: Жилд намрын дунд сарын 15нд лам нар Ганжуур залж хурдаг.
GPS хаяг :
North 48° 04’ East 099° 16’
Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
1992 онд баригдсан 10:10 м хэмжээний Цогчэн дуган байх ба баруун талд 4 м зайд 5,5 өндөртэй Бодь суварга байна.Уг бодь суваргыг Энэтхэгийн Сэра дацангийн хамба,Халхын Сэнгээ ринбучэ агсны дурсгалд зориулан 2005 онд босгожээ.Цогчэн дуганы үүдний 2 талд 8 ширхэг хүрд байх бөгөөд дуганы үүднээс урагш 3 м зайд хуучин Тариатын хүрээнээс авч ирсэн 1,2 м урттай төвд үсэг бүхий 5 ширхэг чулууг давхарлан өрж босгосон ба дуганын зүүн өмнөд буланд мөн маанийн үсэг бүхий чулуу босгосон байна.
Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Жадамбын Батбилэг тус хийдийн хамба лам
Хэдэн фото зураг авсан :
18
Зураг авсан огноо: он :
2007-06-30 00:00:00
Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-06-30
Тэмдэглэл :
Дамбаравжаалин гэдэг нэрийн утга нь Шашныг машид дэлгэрүүлэх гэсэн утгатай Төвд үг ажээ.
Цахир сумын төв нь Улаанбаатар хотоос баруун зүг Завхан Увс аймаг явах авто зам дайрч өнгөрдөг.Хийдийн ар талын Овоот толгойн энгэрт маанийн 6 үсгийг тод өнгийн цагаан чулуугаар бичсэн байна.
Хийдийн гол шүтээн нь Гомбо сахиус болно.Байгуулагдсанаас хойш 1992-1997 он хүртэл тогтмол ажиллаж байгаад,1997-2005 он хүртэл үндсэндээ 8 жил хаагдаж 2005 оноос энэхүү хамба нь Завхан Тосонцэнгэл сумаас ирж сууршин байнга ажиллах болжээ.Одоо хурлын нэг лам 2 шавь бүгд 4 ламтай хурал явуулж байна.
Хүснэгтийн дугаар :
АРЦА 008
судалгааны баг :
Team: Г
Disclaimer
Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.
The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.