Өлзийчойнхорлин

Сүм хийдийн нэр : Өлзийчойнхорлин

Байрлах аймаг :
Архангай

Сум :
Цэнхэр сумын төв

Товч түүх


Архангай аймаг Цэнхэр сум. Шинэ Өлзийчойнхорлин хийд Энэ хийд нь сумын төвд байх бөгөөд 1994 оны 7-р сард хуучин Бүрдийн хүрээнд сууж байсан өвгөн лам Банзрагч, лам Сэрдамба нарын үүсгэл санаачилгаар байгуулагдсан ажээ.1994 онд энэ хийдэд Бакула Ринбүүчий морилж байсан ба 2004 онд шинэ огчин дуган ашиглалтанд оруулж Төвдөөс Ганжуур судар Лхам бурхан залжээ.Одоо 8 ламын данстай, өдөр тутмын болон сар жилийн дүйцэн өдрүүдэд хурдаг.Өдөр тутам итгэл, Цогчин, айлтгалын номууд хурдаг ба шинийн 8-нд Дарь-Эхийн Мандал шиваа, 15-нд оройн ерөөл, 29-нд сахиус тахина.10х10 хэмжээтэй Цогчин дуган, 40х40 хэмжээтэй модон хашаатай дуганын өргөтгөл болох байшинд лам нар нь суудаг байна.Мөн Цогчин дуганы үүдэнд Дүнчүүр маанийн 2 хүрд бий.Уг хийд нь Цэнхэр суман дахь 1990 оноос хойш үүссэн 2 дахь шинэ хийд бөгөөд Бүрдний дуганын дэг жаягаар хурал номоо явуулдаг. / Цэнхэр сумын Тамир багийн харьяат өндөр настан лам Л.Сэрдамба гуйтай хийсэн ярилцлагаас 2007.07.03/

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Цэнхэр сумын төвд. Цэнхэрийн голын зүүн эргээс 1,5 км зайд Нугын төв хэмээх газар байрладаг. Баруун талд 1 км орчимд Алтан Овоо хэмээх тахилгатай овоо бий.

Шинээр байгуулагдсан : New Foundation

Байгуулагдсан огноо: 1994 оны 7-р сард 

Founders/Refounders :
Сэрдамба (лам)
Банзрагч (лам) хамба

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :
Зөвхөн өдөр тутмын болон сарын хурал хурдаг

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал: Итгэл Цогчэн Айлтгал уншдаг

Сар тутмын хурал: Шинийн 8нд Дарь эхийн мандал шаваа, 15-нд оройн ерөөл, 29-нд сахиус хурна.

Жилийн хурал:

GPS хаяг :
North 47° 26’  East 101°  45’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
2003 онд шинэ цогчэн дуган ашиглалтанд оруулсан. 10м : 10м харьцаатай, ханын үлдсэн хийц дүнз, өндөр 3м бүхий дуган. Дуганы гадна талын эдэлбэр газар бүхий 4 тал хашаа. Хэмжээ 50м : 50м Дуганын үүдэнд 3 м зайд сүсэгтэн олны маанийн хүрд бий. (2ш) Эдэлбэр газрын хашааны баруун урд гүний худаг бий. Хойд талд байх цагаан байшин (4м : 8м) хамба ламын гэр (Хүнсний дэлгүүр) бий. Дуганы өргөтгөл болох баруун талын жижиг байшинд лам хар суудаг.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Л.Сэрдамба тус хийдийн гэсгүй лам

Хэдэн фото зураг авсан :
17

Зураг авсан огноо: он :
2007-07-04 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
АРЦР 013 0000-00-00

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-07-04

Тэмдэглэл :
4д. -2004онд Төвдөөс Ганжуур судар, Лхам бурхан залсан. 2005 оноос жил бүр майдар эргэж байгаа. 2007 оны 7 сарын 2-нд Чойжамц гуай морилсон.

Хүснэгтийн дугаар :
АРЦР 013

судалгааны баг :
Team: Г

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map