Дэчинравжаалин хийд
Сүм хийдийн нэр : Дэчинравжаалин хийд
Байрлах аймаг :
Архангай
Сум :
Чулуут сумын төвд
Товч түүх
Архангай аймаг Чулуут сум. Шинэ Дэчинравжаалин хийд Чулуут сумын төвд байх Гэлүгбагийн урсгалын энэ шинэ хийдийг Дашсүндэв лам, Жанрайжав лам тухайн үеийн сумын сүсэгтний холбооны тэргүүн Аршсэд нар үүсгэн санаачилж 1992 оны 6-р сард анхны хурлаа хурж байгуулагджээ.1994 онд Бакула Ринбүүчий энэ хийдэд морилж байсан ба 2004 онд одоогийн Цогчин дуганыг ашиглалтанд оруулж мөн энэ ондоо төвдөөс Ганжуур, Лхам бурхан тэргүүтнийг залжээ.Одоо тус хийд 8 ламын данстай боловч зөвхөн сар жилийн дүйцэн өдрүүдэд хурдаг.Үүнд: шинийн 3-нд Цогчин, 8-нд Манал, 15, 25, 29-нд Цогчид хурж оройн Ерөөл, Ганжуур хурна.Цогчин дуган нь 10х10 метр бүхий хэмжээтэй модон дуган бөгөөд дуганы хаалганы өмнө талд 1,4 м өндөр 2 чулуун арслан, чулуун арслангийн хажууд мөн Дүнчүүр маанийн 2 хүрд тус тус буй. /Дэчинравжаалин хийдийн тэргүүн лам Зургаадай овогтой Мөнхбаттай хийсэн ярилцлагаас 2007.06.29/
Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Сумын төвийн хойд хэсэгт Сунчийн уулын өвөрт, урд талд Чулуут гол 2км орчимд, баруун талд Овоот уул, зүүн талд Сунчийн доод үзүүр хэмээх газар бий. Өндөр уулын бүсэд байдаг бөгөөд Сунчийн уул нь тахилгатай овоотой. Уг хийдээс Тооромын хийдийн туурь зүүн урагш 8 км орчимд бий.
Шинээр байгуулагдсан : New Foundation
Байгуулагдсан огноо: 1992 оны 6 сар
Founders/Refounders :
Артсэд
Дашсүндэв (лам)
Жасрайжав (лам)
Сүм хийдийн төрөл :
cүмхуучин хийдийн лам нар :
15-20 лам
Хийдийн хурал ном: алин болохыг зурах :
Зөвхөн онцгой өдрүүдэд хурал хурдаг
Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал:
Сар тутмын хурал: Шинийн 3нд Цогчэн хурна.Шинийн 8нд, 15,25,29-нд оройн ерөөл, цогчин, ганжуур хурна.
Жилийн хурал:
GPS хаяг :
North 47° 32’ East 100° 13’
Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
-Гол цогчэн дуганын хэмжээ 10:10м өндөр 3м орчим ханын үлдсэн хийд мод ба 2004 онд ашиглалтанд орсон.
Гол дуганы өмнө хаалганаас 3м орчим зайд 2талд 2 чулуун арслан байх (1,40 см өндөр бүхий ) бөгөөд уг 2 арслангийн 2 талд тус бүр хүрднүүд байна.
-Дуганын хажууд банзан хашаа буюу уг хийдийн эдэлбэр газрын нийт хэмжээ 50:50 метр байна.
Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
З.Мөнхбат / Архангай аймаг Чулуут сум Дэчинравжаалин хийдийн тэргүүн лам /
Хэдэн фото зураг авсан :
10
Зураг авсан огноо: он :
2007-07-01 00:00:00
Materials:
| Temple ID | No | Authors name | Title/ description | Book/ Book extract/ leaflet/ other | Date Published | Where Published | Publisher | Collected by |
| АРЧУ 009 | 0000-00-00 |
Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-07-01
Тэмдэглэл :
4д.-2004онд Төвдөөс Ганжуур судар, Лхам бурхан залсан.
Хүснэгтийн дугаар :
АРЧУ 009
судалгааны баг :
Team: Г
Disclaimer
Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.
The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.