Дашчойнхорлин хийд
Сүм хийдийн нэр : Дашчойнхорлин хийд
Байрлах аймаг :
Архангай
Сум :
Эрдэнэмандал сум
Товч түүх
Архангай аймаг Эрдэнэ мандал сум. Шинэ Дашчойнхорлин хийд Эрдэнэ мандал сумын төвд 2004 оны 4 сарын 16-нд Дүгэрсүрэн гэлэн ловон лам Бямбасүрэн иргэн Дорждулам нарын үүсгэл санаачилга нутгийн сүсэгтэн олны дэмжлэгээр байгуулагджээ.Анх тус сумын төвийн орчимд байсан Дэмчигийн дацнгийн хурал номыг сэргээж байгуулагдсан гэх боловч тэрхүү дацангийн тууриас өөр газар байгуулагдсан ба мөн 2005 оноос Заяын гэгээн Дэмчигийн дацангийн жинхэнэ туурин дээр монгол гэр бариулж цагийн хурал хурах болсон байна.Дашчойнхорлин хийд нь 2004 оны 7-р сард Энэтхэгээс алтан Ганжуур, мөн оны 8-р сард Дархан хотоос бурхан багш тус тус залсан ба 2004 оны намар Заяын гэгээний сүүлчийн дүр энэ хийдэд морилжээ.Одоо тус хийд 11 ламтай бөгөөд өдөр бүрийн Цогчин хурлаас гадна сар бүрийн шинийн 1-нд Дарь-Эхийн мандал шиваа, 8-нд Диваажин чого, 15-нд Манал, Сандуйнжүд, 29-нд Хангал, битүүнд Найданчого тус тус хурдаг.Цогчин дуган нь 6х4 хэмжээтэй гадуураа 30х20 метр бүхий банзан хашаатай дуганын үүдэнд Дүнчүүр маанийн 5 хүрд, дунгын шат 2 бий.Дашчойнхорлин хийд нь дуган сүм лам нарын тоо материаллаг баазын хувьд тодорхой түвшинд бэхжиж хурал номын үйл ажиллагаа нь тогтворжсон манай хөдөө орон нутгийн хийдүүдийн нэг ажээ. / Эрдэнэ Мандал сумын Дашчойнхорлин хийдийн ловон лам Цэсэн доржийн Бямбасүрэнтэй хийсэн ярилцлагаас 2007.06.22/
Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Сумын төвийн хойд хэсэгт хойд талд нь Улаан толгой/ 2 км-т/баруун талд Олон овоо хэмээх толгой/2км-т/зүүн талд Тэнүүн хангай нэртэй уул байна.Хануй голын эргээс 3 км орчим зайд оршино.Тэнүүнхангай уул эртний тахилгатай уул гэнэ.
Шинээр байгуулагдсан : Revived
Байгуулагдсан огноо: 2004 оны 4 сарын 16-нд
Ринчений зураг дах дугаар :
157
Ринчений жагсаалт дах нэр :
Дэмчигийн дацан
Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан эсхүл өөр газар сэргээн байгуулагдсан алин болох : Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан
Хэрэв хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан бол тухайн тухайн хуучин сүм хийдийн бүртгэлийн (түүхэн газрын бүртгэлийн) дугаарыг бичнэ үү : АРЭР 001
Аль урсгал болох : Гэлүг
Founders/Refounders :
Бямбасүрэн ловон лам
Дүгэрсүрэн гэлэн лам
дорждулах сумын иргэн
Сүм хийдийн төрөл :
cүмхуучин хийдийн лам нар :
Хийдийн хурал ном: алин болохыг зурах :
Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал: Цогчэн уншлага
Сар тутмын хурал: Шинийн 29 нд хангал хурна,битүүнд Найдан чого,шинийн 1 нд Дарь эхийн мандал шиваа,шинийн 8 нд Диваажингийн чого,шинийн 15 нд Манал ,Сандуйн жүд
Жилийн хурал:
GPS хаяг :
North 48° 31’ East 101° 22’
Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
2005 онд дуганы 2 талд 2 суварга байсан ба сүсэгтэн олны эргэл мөргөлийн зорилгоор үйлчилж байна.Дуганы урд талд 5 хүрд байрлуулжээ/ маанийн 6 үсэгтэй/ Дунгийн шаттай.Хашааны гол хаалганы 2 талд 2 чулуун арслан бий.Дуганы хэмжээ урт 6 м өргөн нь 4 м дуганы эдэлбэр газрын урт 30 м өргөн 20 м байна.
Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Цэсэндоржийн Бямбасүрэн тус хийдийн ловон лам
Хэдэн фото зураг авсан :
21
Зураг авсан огноо: он :
2007-06-22 00:00:00
Materials:
| Temple ID | No | Authors name | Title/ description | Book/ Book extract/ leaflet/ other | Date Published | Where Published | Publisher | Collected by |
| АРЭР 004 | 0000-00-00 |
Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-06-22
Тэмдэглэл :
Хуучин сайтад АРЭР 001: Дэмсэгийн дуган нь гэр дуган байсан бөгөөд хэмжээгээр том 400 гаруй лам хурахад багтаж байв. Шавийн их зурхайч Ванганжав уг газрыг шинжээд Өлзийт дэнжид баривал өдөртөө 300 хүн орох юм гэснээр уг дуганы туурийг энд тавьжээ. Жил бүрийн зуны дунд сард Дэмсэгийн дуганд Заяын хүрээнээс лам нар гарч ирж 5 хоног ном хурдаг байв. Энэ үеэр Заяын хүрээнээс 9 цагаан морьтой хүн Шалш бурханы түгдэнг залж гэсгүй унзад гарч ирдэг. Цан хэнгэрэг, сэлнэн цохиж бүрээ бишгүүр гандан татдаг. Үүнээс шавь дацанг Дэмсэг хэмээн нэрлэсэн ажээ.
Хүснэгтийн дугаар :
АРЭР 004
судалгааны баг :
Team: Г
Disclaimer
Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.
The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.
