Алтан зуу хийд

Сүм хийдийн нэр : Алтан зуу хийд

Байрлах аймаг :
Архангай

Сум :
Өлзийт сумын төв

Товч түүх


Архангай аймаг Өлзийт сум, Шинэ Алтанзуу хийд Анх 1989 онд тус суманд өндөр настан Чимэдбазар тэргүүтэй Өөлд бээсийн хүрээний дурсгалыг хамгаалах сэргээн босгох, хойч үедээ өвлүүлэх зорилго бүхий ”Сумын соёлын сан” хэмээх төрийн биш олон нийтийн байгууллага байгуулагдаж улмаар 1990 онтой золгон лам хар нийлсэн 13 хүний санаачилгаар Өөлд бээсийн хүрээний хурал номыг сэргээн шинэ цагийн Алтанзуу хийдийг үүсгэн байгуулжээ. Анх 1990 онд тухай үеийн сум нэгдлээс нэг монгол гэр авч хурлаа эхэлж байсан бол 10 шахам жилийн дараа өндөр настан лам Чимэдбазар , лам Бат-Орших нарын идэвх санаачилгаар 2000 онд 13х10 м хэмжээний шинэ цогчин дуганыг хуучин Өөлд бээсийн хүрээний Чойрын дуганы туурин дээр босгожээ. 1930-аад оны эхээр алга болсон Өөлд түмний шүтээн Алтанзуу бурхныг 1998 онд лам Чимэдбазар санаачлан сүсэгтэн олны хандиваар шинээр бүтээн залжээ. Мөн 1999 онд тухайн үеийн Монгол улсын ерөнхийлөгч тус суманд зочлохдоо Балбын Хаант Улсаас бэлэглэсэн Алтан Дарь Эх бурхныг Алтанзуу хийдэд өргөсөн байна. Мөн Гомбо сахиус, ганжуурын 108 боть зэргийг залжээ. Тус хийд нь хуучин хүрээний дэг уламжлал ёсоор Гомбо сахиустай, Жигжид бурхантай Зуу шүтээнтэй, одоо 14 ламын данстай. Өдөр бүрийн цогчин уншлагаас гадна шинийн 8-нд манал, 15-нд сандуйн жүд, 25-нд сахиус тахиж битүүнд Цэдэрлхам хурдаг ажээ. Мөн билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнээс 15-ныг хүртэл Алтанзуу бурхны мөргөл гэж томоохон мөргөл болж бүтэн 15 хоног тасралтгүй ном хурдаг байна. Энэ нь зөвхөн Өлзийт сумынхны хувьд төдийгүй Архангай, Булган, Өвөрхангай аймгийн хөрш зэрглэдээ сумуудын сүсэгтэн олны хурал номын томоохон зан үйл болдог ажээ. Тус хийдийн санхүү, материалллаг бааз , боловсон хүчин зэрэг тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөл байдлыг хангах талаар нутгийн сүсэгтэн олон ялангуяа нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага / ИТХ/ байнгын анхаарал халамж тавьсаар ирсэн байна. Энэ хийд нь хуучин хүрээнийхээ сүм дуганыг бүрэн бүтнээр нь залгамжлан авч хурал номыг нь сэргээсэн манай хөдөө орон нутгийн цөөхөн хийдүүдийн нэг ажээ. / Алтанзуу хийдийн тэргүүн лам Бат-Оршихтой хийсэн ярилцлагаас 2007.08.10/

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Тал хээрийн бүсэд Өлзийт сумын төвд Улаанбаатар -Хайрхан сум -Эрдэнэмандал чиглэлийн замын зүүн талд Орхон голын баруун биед оршино.Баруун урд талд 1 км орчимд Хүүхдийн овоо,зүүн урд талд 25 км газарт Гүрмандал уул,баруун хойш 21 орчим км газарт Норжинчимбоо зэрэг тахилгат уулс эргэн тойронд байна.

Шинээр байгуулагдсан : Revived

Байгуулагдсан огноо: 1992 онд анх байгуулагдсан

Ринчений зураг дах дугаар :
165

Ринчений жагсаалт дах нэр :
Өлзийт хийд

Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан эсхүл өөр газар сэргээн байгуулагдсан алин болох : Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан

Хэрэв хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан бол тухайн тухайн хуучин сүм хийдийн бүртгэлийн (түүхэн газрын бүртгэлийн) дугаарыг бичнэ үү : АРӨЗ 070

Аль урсгал болох : Гэлүг

Founders/Refounders :
В.Чимэдбазар / лам/
М.Баторших /хамба лам/
Дамдинжав /Сумын ИТХ-ын дарга/

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :
10

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал:

Сар тутмын хурал: Шинийн 8 нд Манал,шинийн 15 нд Сандуйн жүд,шинийн 25 нд Сахиус тахина,битүүнд Цэдэрлхам хурна.

Жилийн хурал: Хаврын тэргүүн сарын 1-15 хүртэл ерөөл хурна.

GPS хаяг :
North 48° 05’  East 102°  33’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
1991-2000 оны 12 сар хүртэл гэр дуганд үйл хэргээ явуулж байгаад 2000 оны 12 сарын 29 нд энэхүү одоогийн дугандаа оржээ.Дуганы баруун талд 5 м өндөр хэлмэгдэгсэдийн дурсгалд зориулан босгосон дурсгалын хөшөө байна.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Цэрэндоржийн Дамдинжав Өлзитй сумын ИТХ-ын дарга

Хэдэн фото зураг авсан :
11

Зураг авсан огноо: он :
2007-07-07 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
АРӨЗ 017 0000-00-00

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-07-07

Тэмдэглэл :
Өөлдийн ард түмний эртний шүтээн "Алтан зуу" бурхныг 1998 онд шинээр бүтээлгэн залжээ.Нутгийн сүсэгтэн олны өргөл барьцаар бүтээжээ.Хаьрын тэргүүн сарын шинийн 15 -с намрын дунд сарын 15 ны өдрүүдэд Өөлдийн ард түмний шүтээн Алтан зуу бурханд мөргөх их ёслол болж ойр хавийн сумдын сүсэгтэн олон баяр хийдэг ажээ. 4д. Лавиран дацангаас Улаан юм судар, Лхасаас 108 боть Ганжуур судар 2001 онд бүтээлгэн залсан.

Хүснэгтийн дугаар :
АРӨЗ 017

судалгааны баг :
Team: Г

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map