Пунцагчойнхорлин хийд

Сүм хийдийн нэр : Пунцагчойнхорлин хийд

Байрлах аймаг :
Архангай

Сум :
Өндөр улаан сум

Товч түүх


Архангай аймаг Өндөр улаан сум. Шинэ Пунцагчойнхорлин хийд Өндөр улаан сумын төвд байх энэ хийдийг анх 1990 оны 3 сарын 8-нд Сампил гавьж, Намбар лам, Жагдал лам нарын санаачилгаар байгуулан анхны хурлаа хийснээр их үүсвэр нь тавигджээ.Энэ хийдэд одоогоор 3 ламын данстай байх ба өдөр тутмын хуралгүй зөвхөн сарын дүйцэн өдрүүдээр цөөхөн хуралтай байдаг.Шинийн 8-н 15-нд Цогчин хурдаг, бусад үед нь Жандагийн ном айлтгана.Лхам шүтээнтэй тус хийд нь өөрийн зориулалтын дугангүй хуучин сум нэгдлийн санхүү байсан байшинг 2003 онд хүлээн авч хурал хурж байна.Энэ хийдэд 1993 онд Бакулай Ринбүүчий багш, 2006 онд Дашчойлин хийдийн хамба Дамбажав нар тус тус морилжээ. /Ёндонпунцаглин хийдийн ловон лам Чагдарсүмбэрэлтэй хийсэн ярилцлагаас 2007.06.28/

Шинэ сүм хийдийн газар зүйн байдал болон хүрээлэн буй орчин:
Өндөр улаан сумын төвд өндөр уулын бүсэд багтана. Өмнө талд Дэвжид Лха уул ,зүүн талд Өндөр улаан ,баруун талд Дэлгэр өндөр ,Хойд талд уран уул оршино.Төвийн урдуур 500 метрт Тээлийн гол урсана.

Шинээр байгуулагдсан : New Foundation

Байгуулагдсан огноо: 1990 оны 3 сарын 8-нд

Founders/Refounders :
Жагдал лам
Намбар лам
Сампил гавж

Сүм хийдийн төрөл :

cүм

хуучин хийдийн лам нар :

Хийдийн хурал ном: алин болохыг зурах :
Зөвхөн онцгой өдрүүдэд хурал хурдаг

Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал:

Сар тутмын хурал: Шинийн 8 Цогчэн хурал, 15 Цогчин хурна.

Жилийн хурал:

GPS хаяг :
North 48° 02’  East 100°  30’

Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
-Хуучин нэгдлийн санхүү аж ахуй байсан конторын байшинг 2003 онд хүлэн авч одоогийн дуганы байдалд шилжүүлж засварлан тохижуулсан нь энэхүү дуган юм. -Цогчэн дуганы өмнө талд 2 маанийн хүрд байгааг нь сүсэгтэн олны эргэл мөргөлийн зорилготой.

Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Ёндонрэнчингийн Чагдарсүмбэрэл тус хийдийн ловон лам

Хэдэн фото зураг авсан :
8

Зураг авсан огноо: он :
2007-06-28 00:00:00

Materials:

Temple ID No Authors name Title/ description Book/ Book extract/ leaflet/ other Date Published Where Published Publisher Collected by
АРӨУ 005 0000-00-00

Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-06-28

Тэмдэглэл :
4д. -2006 онд Жодов Ринбучэ ,Дашчойлин хийдийн хамба Дамбажав гуай морилсон. 2006 онд Жодо Ринбучи Гандангийн Да лам нар ирж ном уншлага хийж байсан.

Хүснэгтийн дугаар :
АРӨУ 005

судалгааны баг :
Team: Г

Disclaimer

Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.

The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.

Map