Шинэ Номун ханы хийд
Сүм хийдийн нэр : Шинэ Номун ханы хийд
Байрлах аймаг :
Баянхонгор
Сум :
Галуут сум
Товч түүх
Баянхонгор аймаг Галуут сум. Шинэ Номун ханы хийд 1990 онд бурхны шашин монголд дахин дэлгэрч хүний шүтэх эрх чөлөө бодитой болж эхэлсэн тэр цаг үед буюу 1990 оны 5-р сарын 28-нд хуучин Сүжигт номун ханы хийдэд шавилж асан лам хувраг болох Э.Содном, Гэндэн, Санжаасүрэн, Пүрэвдоо нарын настайчууд анхны хурал хийснээр уг хийдийн эх суурь тавигджээ.Үүнээс хойш 2001 оныг хүртэл өдөр болгоны тогтмол хуралтай жил сарын дүйцэн өдрүүдэд унших ёстой номоо уншдаг хавар намарт нь овоо хагайгаа тахидаг, сар болгон Сор залдаг, хурал номын үйл ажиллагаа бүх талаар жигдэрсэн, 15, 16 ламтай явж иржээ.1990 онд анх хийд байгуулагадахад тухайн үеийн сүсэгтэн олны өргөл хандив нэгдлээс тасалж өгсөн 100 гаруй бог малтай, 20 гаруй бод малтай байсан байна.2000-2002 онд дараалласан зуд турханд хийдийн мал үндсэндээ үгүй болж улмаар 1998 оны сүүлч 1999 оны эхээр хийдийн үндсэн шүтээн болох Гомбо сахиус Майдар бурхнаа Гунгарваатай нь, дагалдах 64 бурхны хамт хулгайд алджээ.Ийнхүү хийдийн лам нарын хурал номын үйл ажиллагаа тасалдаж 4 жил болоод сүсэгтэн олны дэмжлэгэ урам Соёлын сангийн хөрөнгөнөөс 100 гаруй сая төгрөг босгож сү дугандаа хөрөнгө оруулалт хийн хийдээ эргээд хөл дээр нь босгожээ.Одоо тус хийдийн хурал номын үйл ажиллагаа жигдэрсэн ба хуучин хүрээнийхээ хэрэм дотор нь үлдсэн 4 дуган хэрмийн гаднах 2 дуганыг сэргээн засварлахаар хөөцөлдөж Соёлын сан, түүх соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах газарт хандаж байгаа ажээ.Учир нь одоо нурж балгас болох шахам болж буй хуучны зүүн дуганы дотор хананд 19-р зууны үед зурагдсан дорно дахины буддын соёлын урлахуйн ухааны гайхамшигт урыг илэрхийлсэн нэгэн том зураг байдаг ажээ.Иймд энэ зургыг сүйрэхээс нь өмнө хамгаалах зорилготой байна.Хийд байгуулагдсан өнгөрсөн 17 жилийн хугацаанд хуучин Номун ханы хүрээнээс үлдсэн 1 дуганыг 1991 сэргээн засварласан ба 2001 онд соёлын өвийг хамгаалах сангийн хөрөнгөөр 130 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийж 3 дуганыг сэргээн засварлажээ.Мөн аймгийн соёлын сангийн хөрөнгөөр 2003 онд 3.500.000 төгрөг зарцуулж үүдний дуган барьжээ.Бас Баянхонгор аймгийн нутгийн зөвлөлийн дарга Ишдэлэг гэдэг хүн Номун хан гэгээний шуумал дүрйиг бүтээлгэж өгсөн ба бурханч лам Пүрэвбат мөн Чин сүжигт номун хан гэгээний бурханчилсан дүрийг бүтээн хандивлажээ.Мөн 2003 онд манай хэдийг үүсгэн байгуулагчдын нэг Гомбосүрэнгийн Дүрэвдаваа /анхны хамба нь байсан/ Ганжуур, Данжуур судар залж өгчээ.Бас энэхүү 2003 онд Номун хан гэгээний мэндэлсний 300 жилийн ойн ажиллагааг аймаг сумын хэмжээнд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлжээ. Дээрх баримт мэдээллүүдээс үзвэл Заг суманд шинээр байгуулагдсан Номун ханы хийд нь монголын бурхны шашны хөгжилд 230-аад жилийн түүхийг үлдээж эцэст нь хаагдаж 60 гаруй жил завсарласан Чин сүжигт номун ханы хүрээ хийдийн хурал номыг сэргээн байгуулж байгаа орчин цагийн шинэ хийд ажээ.энэ хийдийн бусад хийдээс ялгарах нэг онцлог нь хуучин хүрээ хийдийнхээ туурин дээр тэнд үлдсэн сүм дуганыг сэргээн засварлаж хурал номоо хурж буй явдал юм. /Номун ханы хийдийн ловон лам Батсайхантай хийсэн ярицлагаас 2007.09.07/
Шинээр байгуулагдсан : Revived
Байгуулагдсан огноо: 1990 оны 5-р сарын 28-нд
Ринчений зураг дах дугаар :
876
Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан эсхүл өөр газар сэргээн байгуулагдсан алин болох : Хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан
Хэрэв хуучин сүм хийдийн байршил дээр сэргээн байгуулагдсан бол тухайн тухайн хуучин сүм хийдийн бүртгэлийн (түүхэн газрын бүртгэлийн) дугаарыг бичнэ үү : БХГТ 090
Аль урсгал болох : Гэлүг
Founders/Refounders :
Сосорын Гэндэн
Идэнгийн Содном
Гомбосүрэнгийн Пүрэвдаваа
Сүм хийдийн төрөл :
cүмхуучин хийдийн лам нар :
Хийдийн хурал ном: алин болохыг зурах :
Өдөр тутмын, сарын болон жилийн хурал хурдаг
Ямар хурал хурдаг болохыг бичнэ үү :
Өдөр тутмын хурал: 98 төрлийн Цогчэн уншлагтай Ламрин Майдар гэх мэт
Сар тутмын хурал: Арван хангал, Сор лүйжин залдаг байсан.
Жилийн хурал: Ламрин даллага
GPS хаяг :
North 46° 49’ East 100° 03’
Тухайн сүм хийд дэхь шашны байгууламж (дацан сургууль, суварга гэх мэт) болон бусад байгууламж, тэдгээрийн зориулалт
Ярилцлага өгсөн хүний овог, нэр, хаяг, эрхэлж буй ажил
Л.Батсайхан / Баянхонгор аймаг Галууд сум ту
Хэдэн фото зураг авсан :
14
Зураг авсан огноо: он :
2007-09-07 00:00:00
Materials:
| Temple ID | No | Authors name | Title/ description | Book/ Book extract/ leaflet/ other | Date Published | Where Published | Publisher | Collected by |
| БХГТ 019 | 0000-00-00 |
Судалгаа авсан өдөр Хэдэн фото зураг авсан :
2007-09-07
Хүснэгтийн дугаар :
БХГТ 019
судалгааны баг :
Team: Б
Disclaimer
Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй сүм хийдийн жагсаалтыг 2006/2007 оны судалгаанд суурилан гаргасан болно. Энэ нь тухайн үед дахин сэргээгдсэн байсан сүм хийдийн талаарх ерөнхий дүр зургийг харуулна. Уг судалгаа явагдснаас хойш олон зүйлс өөрчлөгдсөн нь эргэлзээгүй билээ.
The data on Active Temples was collected in 2006 (UB) / 2007 (National Survey). It provides a snapshot of the revival of the monasteries in Mongolia at that time. Undoubtedly many things will have changed since this survey was done.
