Урианхайн хүрээ
Read in English
Сүм хийдийн нэр :
Урианхайн хүрээ,Маяагийн дугана,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
0
Сүм хийдийн төрөл :
хүрээ
Байрлах аймаг :
Баян-Өлгий
Сум :
Дэлүүн сум
Аймгийн хуучин нэр :
Засагт хан
Хуучин хошууны нэр :
Алтайн Урианхай /Мээрэнгийн хошуу /
Байршлын тайлбар :
Монгол Алтайн нурууны нэгэн том салбар болох Хөх сэрхийн нурууны ар биед Дэлүүн, Буянт гэсэн хоёр том гол бий. Дэлүүн голын сав газарт баруунаас зүүн тийш сунаж тогтсон их өргөн хөндий бий. Энэ хөндийг Хүйсийн хөндий гэнэ. Нутгийн аялгаар Хийсийн хөндий гэнэ. Хөндийд Казак айлууд зусаж намаржина. Хөндийд буй Тахилт хэмээх уулын зүүн хойд хэсгийн байрлалтай жижиг толгойг Маяагийн толгой гэж нэрлэнэ. Маяа толгойн зүүн талд хүрээний туурь бий бол баруун талдаа Хийсийн багийн төв байгаа. Ойр орчинд тахилгатай газар үгүй, байсан ч мартагдсан бололтой юм. Алтайн Урианхайчууд энэ нутгаас нүүгээд эдүгээ 35 жил өнгөрчээ.
GPS хаяг :
North 47° 57’ East 090° 44’
Нийт талбайн хэмжээ:
Side1: 15 Side2: 15 Side3: 10 Side4: 10 Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Маяа толгойн ар талд хэдэн барилгын туурь уулын намхан бэлд тод харагдана. Туурин дээр сүүлийн үед Казах айлууд нутаглаж, туурийн ул мөрийг баллаагүй гэхдээ туурийн голын хөвөө талаар айлууд бууж үнс хог асгасан буй. Энэ хоёр хэсэг буйр бууцыг хуучин шинээр нь сайтар ялгах хэрэгтэйг нутгийн иргэд зөвлөж байлаа. Хүрээний туурин дээр хашааны гортиг маягийн чулууны суурь мэдэгдэнэ.Ийм суурь нь элсэнд дарагдсан байдалтай. Гэхдээ ул мөр мэдэгдэх төдий бий. Ийм туурийн зүүн хэсэгт Монгол гэр барьж байгаад орхисон болов уу гэмээр ул мөр бас бий. Гол сууриудаас бусад ойролцоо хэсэгт тодорхой ул мөр мэдэгдэхгүй байгаа.
Сүм хийд байгуулагдсан он :
1860-д он
1880-д он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Зая бандида Намхайжамц | Ярилцлагын дугаар: 001
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
Хүснэгтийн дугаар :
БӨДГ 086
судалгааны баг :
Team А