Харганатын хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Харганатын хийд,Харганатын хийд,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
3

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Харганатын хийд /Хар соёны хүрээ /

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Баян-Өлгий

Сум :
Цэнгэл сум

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Хуучин хошууны нэр :
Алтайн Урианхайн долоон хошуу/ Зоригт гүний хошуу/

Байршлын тайлбар :
Алтайн уулсын салбар Цэнгэл хайрхан уулын хойт биед Харганатын хүрээ байжээ. Одоо энэ газар Цэнгэл сумын 6-р багийн төв байгаа. Багийн төвийн хэд хэдэн барилга шавран хашаа бий. Энд жилиин дөрвөн улиралд манаач ажилладаг. Харганатын голын хөндий 2км орчим өргөн, 2 талдаа өндөр уулаар хүрээлэгдсэн. Хүрээний орчинд айлууд өвөлжиж, хаваржиж, Харганатын овоо зун намрын, цагт 50-70 км нүүдэлнэ. Ойр хавьд байх уулсаас Цэнгэл хайрхан хэмээх мөнх цастай сүрлэг уулыг Тува, Урианхайчууд шүтэж иржээ. GPS given for Tsengel Sum centre

GPS хаяг :
North 48° 56’  East 089°  08’

Нийт талбайн хэмжээ:
Side1: 12 Side2: 12 Side3: 17 Side4: 21 Side5: 14 Side6: 21

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Түүхэн газрын туурин дээрх барилга байгууламж сүм дуганы туурь мэдэгдэнэ. Хүрээний хойт талд нь 3,4 байшин өмнө талд нэг байшин, бас эсгий гэрийн чулуун хашлагатай буйр жижиг сууцнуудын /2ширхэг/ туурь бий. Эдгээрийн зарим нь газрын хөрсөн дээр суурийн ором мөр нь зарим газраа төвгөр, зарим газраа хонхойж үлджээ. Нутгийн иргэдийн яриагаар Харганатын соёны хүрээний /хийд/ жижиг барилгуудыг шавар цохиж тоосгоор бариж барьжээ. Ийм тоосгон барилгуудыг хожим 1950-д оны үеэс нураан авч багийн төв байгуулах, хашаа барихад ашиглажээ. Тийм тоосгоны хэмжээ нь 20 х 35 орчим см-ийн хэмжээтэй, болхидуу гар хийцийн болох нь мэдэгдэнэ. Стандарт хэмжээний хувьд сүүлийн үеийн тоосгоноос ялгарна. Багийн төв байсан учир түүхэн газрын туурин дээр хог, үнс мэтийг маш их асгасан. Тэр нь нар салхинд арилж байгаа боловч бүрэн цэвэрлэгдээгүй, бохир хэвээр. Хийдийн баруун талд лам нарын тахиж байсан цагаан сараар мөргөдөг байсан овооны нурсан үлдэгдэл хадгалагджээ. Нутгийн хүмүүс Хар соёны энэ хүрээг Сагсайн голын хүрээнээс салбарлан гарсан гэж үздэг ажээ. Одоо хар соён овгийнхоноос бусад нь энэ хүрээний талаар төдийлөн мэдэхгүй болжээ. Мэддэг хүмүүс тун цөөхөн үлдсэн буй.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : | Ярилцлагын дугаар:

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
30-д лам
30-40 лам

Хүснэгтийн дугаар :
БӨЦГ 081

судалгааны баг :
Team А

Газрын зураг :