Цагаан чулууны хийд
Read in English
Сүм хийдийн нэр :
Цагаан чулууны хийд,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
0
Сүм хийдийн төрөл :
хүрээ
Байрлах аймаг :
Дорноговь
Сум :
Дэлгэрэх сум
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Хуучин хошууны нэр :
Мэргэ вангийн хошуу
Товч түүх :
Дорноговь аймаг Дэлгэрэх сум. Цагаан чулуутын хурал Тус сумын Цагаан хад хэмээх газар төвхнөж байгаад 1860-1870 оны хооронд нүүдэллэн Чандманы хурлаас салж Цагаан овоо хэмээх газар ирж суурьшаад 1935, 1936 оныг хүртэл 50 гаруй жил оршин тогтноод хаагдсан жижиг хурал байжээ.Гомбо сахиустай тус хийдийн сүүлчийн тэргүүн нь Дашням хувилгаан гэж хүн байсан ба 2 дуган 30 гаруй ламтай байжээ.Зун намрын улиралд лам нар нь тогтмол сууж хурдаг байнгын хуралтай харин өвлийн үед зөвхөн мөнх зултай тахилч ламтай хурал байв. /Дэлгэрэх сумын өндөр настан Аварга гуулингийн хийдэд шавилж байсан Ширваагийн Доржсүрэнтэй хийсэн ярилцлагаас 2007.07.14/
Байршлын тайлбар :
Сумын төвөөс зүүн урд зүгт 27 км. Эргэн тойрон намхан толгод хүрээлсэн. Урд нь Зүлэгтийн ус, хойно нь Хараатын цагаан овоогийн (5км) тахидаг овоо бий. Эндээс зүүнчээ Жингэр ууланд Оточ Маналын 8 суврага бий.
GPS хаяг :
North 45° 42’ East 111° 29’
Нийт талбайн хэмжээ:
Side1: 150 Side2: 150 Side3: 150 Side4: 150 Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Дундын суурин хурал. Барилга байшингийн туурь нь тод үлджээ. Чулуугаар зассан довжоон дээр хөх тоосгоор барьж ваараар дээвэрлэсэн луган сүм 2 байна. 2-уулаа гадуураа хэрмэн хашаатай. Хойд сүмийн хэрмийн гадна ард нь 1 жижиг сүм байна. 2,3 байшингийн буурь бас байна.
Сүм хийд байгуулагдсан он :
1860-1870 он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : | Ярилцлагын дугаар:
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
30
Хүснэгтийн дугаар :
ДГДГ 126
судалгааны баг :
Team: Е