Өргөн ширээгийн хүрээ
Read in English
Сүм хийдийн нэр :
Өргөн ширээгийн хүрээ,Хувилгааны хүрээ,Манай хүрээ ,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
79
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Өргөн ширээгийн хурал / Лашид хувилгааны хурал /
Сүм хийдийн төрөл :
дацан
Байрлах аймаг :
Завхан
Сум :
Шилүүстэй сум
Аймгийн хуучин нэр :
Сайн ноён
Хуучин хошууны нэр :
Нарванчин хутагтын шавь
Товч түүх :
Завхан аймаг Шилүүстэй сум. Өндөр ширгийн хурал /Лашид хувлгааны хүрээ/ Хошууч мэргэн бэйэсийн хошууны нутаг одоогийн ШИлүүстэй сумын Баянулаан багт Отгонтэнгэр уулын баруун хэсэгт сумын төвөс 60 орчим км газар энэхүү Өргөн ширгийн хурал төвхнөж байжээ.1830-аад оны үед байгуулагдсан энэ хурал нь чухам хэдэн ламтай ямар ямар сүм дугантай байсан тухай мэдээлэл олдоогүй байна.Уг хурал 1937, 1938 оны үед хаагдсан бөгөөд 1946 онд сүм дуганыг нь нураажээ.Хурлыг хаагдсаны дараа 1946 онд сүм дуганыг нураах хүртэл 8, 9 жилд энэ хүрээний туурийг сахиж Гамбажав гэдэг хүн нутаглаж байгаад насан өөд болжээ.1990 онд уг хурлын Цогчин дуганы туурин дээр сүсэгтэн олон нэгэн жижиг сүм босгосон байна.
Байршлын тайлбар :
Завхан аймгийн Шилүүстэй сумын Баян улаан багийн нутагт түүхэн газар буй. Хангайн нурууны баруун өмнөд хэсэг төрийн тахилгат Отгонтэнгэр уулын баруун урд хэсэгт хамаарна. 1990 оноос хойш тус хурлын туурин дээр байгуулсан жижиг дуганыг үүсгэн санаачлагч Андиа хувилгааны суваргыг жил бүр тахина. Ойр хавьд суурин газар үгүй. Шилүүстэй сумын төвөөс 60 км зайтай. Манай багийн гишүүн Билэг-Өрнөх анх энэ дуганад шавилан сууж ном үзжээ.
GPS хаяг :
North 47° 13’ East 097° 17’
Нийт талбайн хэмжээ:
Side1: 300 Side2: 400 Side3: Side4: Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
Yes
Судалгаа явуулах үеийн байдал :
Отгонтэнгэр уулын баруун биед 30 гаруй км газарт хүрээний туурь байна. Байшингийн тууринууд, зарим нэгэн гэрийн буйр мэдэгдэнэ. Гол цогчин дуганын туурин дээр жижиг сүм барьсан. 1945-1946 оны үед Дамбажав гэдэг хүн хүрээний туурийг сахиж байгаад нас барсан, тэгээд хүрээг нураасан. Үүний суурин дээр шинэ дуганыг Дэмбэрэлдорж, Дончин гэдэг хоёр хүн санаачлан Гүрцог, Цэрэнсодном, Санжшийрэв нарын хүмүүс толгойлон 1998 оны 8-р сарын 18-нд барьж ашиглалтад оруулсан. Энд бага гэр дугана барьж 1990-1998 онд айлуудаа дагаж хурал хурж байгаад 1998 оноос тасралтгүй гурван жил энэ дуганад шинийн 8-нд Дарь Эхийн мандал, цогчин хурж, Алтангэрэлийн даллага авдаг. Шинийн 9,10-нд Гомбо, Чойжоо, Лхам сахиус хурна.Гол сахиус нь Лхам сахиус байсан. 2001 оноос лам нар цугларч зөвхөн сүүлийн гурван жил Майдар эргэж байгаа. Энэ жилийн Майдарыг 6-р сарын 14,15-ны өдрүүдэд эргэсэн байна.4-5 хүүхэд Дашчойлин дацанд Чойрын гүн ухаан судлаж байна.Дугана дотор Бурхан багш, ядам сахиусын шүтээн, Ганжуур, Данжуур залсан байна. Шинээр барьсан дуганыг “Дэчэнчойлин” гэж нэрлэнэ.
Сүм хийд байгуулагдсан он :
1830-аад он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
Yes
Шинээр бүртгэгдсэн сүм хийдийн дугаар:
ЗАДР 072
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Баатархүү /багш/ Чимэд-Очир /лам явсан/ Хүрэлбаатар /Чимэд-Осорын хүү/ | Ярилцлагын дугаар:
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
Мэдэгдэхгүй
Хүснэгтийн дугаар :
ЗАШТ 063
судалгааны баг :
Team А