Бөөрийн хийд
Read in English
Сүм хийдийн нэр :
Бөөрийн хийд,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
608
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Бөөрийн сүм
Сүм хийдийн төрөл :
хүрээ
Байрлах аймаг :
Сүхбаатар
Сум :
Асгат сум
Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан
Хуучин хошууны нэр :
Дарьганга хошуу
Товч түүх :
Сүхбаатар аймгийн Асгат сумын Бөөрийн хийд Хуучин Сэцэн хан аймгийн Дарьганга хошуу, одоогийн Сүхбаатар аймгийн Асгат сумын нутагт, говь хээрийн бүсэд, сумын төвөөс баруун урагш 60 км-т уг хийд суурьшиж байжээ. Зүүн урд нь Их уул, (Асгат уул ), чанх урд нь Бага уул, баруун талд нь Хар говь, Долоон худаг, хойно нь Хээшингийн хөндий , зүүн талд нь Улаан толгой, Хажуу шанд гэдэг газрууд байдаг. 1919 онд Богд Хаант Монгол улсын Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэх Яамны захирамжаар Монгол улсын шаштир зохиох газарт цугласан “Өргөх Цес”-т Бөөрийн хийдийн тухай ийнхүү тэмдэглэгджээ: Төр Гэрэлтийн наймдугаар (1828) онд энэ хийдийг байгуулсан . Үүнээс хойш (1937) он хүртэл 109 жил болжээ. Дарьганга сүрэгчин нутгийн Балдан гэгч хувийн сүсэг өглөгөөр сүм дуган бариулж 53 ламтай анх үүсгэн байгуулжээ. Эхлээд Ганжуур, Хайлан хурал хуруулж хожим Чойр, Бадам-ёго хурлууд нэмж байгуулав. Анх 2 жастай байж нэгийг нэмж гурван жас сантай болсон. Анх нэг дугантай байсны дээр дөрвөн дуган нэмэн байгуулж таван дугантай болжээ. Ард Балдан, Наваанчүлтэм нар дуган сүмүүдийг бусад хүмүүсийн хамт барив. Анхны дуганыг 900 лан мөнгөөр бариулсан. Олон ардууд өглөгийн эзэн болж мөнгө нэмэрлэн тусалжээ. /Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004/ 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд: Асгат сумын Бөөрийн хийд нь 1828 онд ард Балдан, Наваанчүлтэм нарын санаачлагаар байгуулагдсан бөгөөд таван сүм дугантай, 53 ламтай, гурван жастай хийд байсан хэмээн тэмдэглэгджээ. Аман эх сурвалж: Уг хийд нь 1873 онд байгуулагдсан ба 300 ( 200) гаруй ламтай байсан. Тогтмол хуралтай хийд байсан. Цам гардаггүй байсан. Холбогдох эх сурвалж: -Монголын хүрээ хийдийн түүх, Ч.Банзрагч, Б.Сайнхүү, Улаанбаатар 2004 -Сүхбаатар аймгийн орон нутгийг судлах музейн судалгаа -Гомбожавын ярилцлага(1921 онд төрсөн Сүхбаатар аймгийн Асгат сумын өндөр настан)
Байршлын тайлбар :
Говь хээрийн бүсэд:Зүүн урд талд нь Асгат уул ,Баян уул чанх урд нь баруун талд нь Хар говч ,Долоон худаг гэдэг нэртэй газар .Хойд талд нь Хээшингийн хөндий, зүүн талдаа Улаан толгой ,Хажуу шанд гэдэг газартай.Сумын төвөөс баруун урд зүгт 60 км-т оршино.
GPS хаяг :
North 45° 59’ East 113° 41’
Нийт талбайн хэмжээ:
Side1: 9 Side2: 30 Side3: 6 Side4: 6 Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Сүмийн бололтой хөх тоосго ,вааран дээврийн үлдэгдэл 10 орчим шороон чулуун туурь үлджээ. Уг тууриудын хэмжээ тодорхойгүй байна.1931 онд Асгат сум ,1956 онд Ялалт нэгдэл уг Бөөрийн хийдэд төвлөрч байжээ. Тиймээс бусад барилга байшингийн туурь суурь байна.
Сүм хийд байгуулагдсан он :
1873 он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
300 лам
82 лам
200 лам
Хүснэгтийн дугаар :
СБАС 038
судалгааны баг :
Team: Ж
