Баруун ганжуурын хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Баруун ганжуурын хийд,Гэндэнпиллин,

Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Гэндэнпиллин, ганжуур

Төвд нэр Уайли:
*dge 'dun 'phel gling, *bka' 'gyur

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
583

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Баруун ганжуурын хийд

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Сүхбаатар

Сум :
Мөнххаан сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Хуучин хошууны нэр :
Далай вангийн хошуу

Товч түүх :


Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баруун Ганжуурын хийд Хуучин Сэцэн хан аймгийн Далай вангийн хошуу, одоогийн Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутагт, сумын төвөөс баруун урд зүгт 21 км-т, Далт гэдэг газар Баруун Ганжуурын хийд буюу Гэндэнпиллин хийд суурьшиж байжээ. Хойно нь Далтын булаг, урд нь Хажуу худаг, баруун талд нь Тохом хэмээх газартай. Хийд нь 1725 онд байгуулагдсан. 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Баруун гаанжуурын хурал буюу Далай вангийн хийд нь Хар айраг хэмээх газар суурьшиж байсан бөгөөд байгуулагдаад 100 гаруй жил болсон. Уг хийд нь хоёр дуган, нэг дацан , нэг аграмбатай, 56 ламтай , 1937 онд эзэмших хүнгүй болсон тул хаагдсан хэмээн тэмдэглэгджээ. Аман эх сурвалж: Ганжуурын хийд Манжийн эзэн хаанаас мэдээтэй чийгатай, шунхан Ганжуур залсан гэдэг. Анх үүссэн шалтгаан нь манай баруун хошууны нэг тайж гүн хэргэмтэй болох гэж хээл хахуул цутгасан гэнэ. Гэтэл Манжийн хаанаас үүнийг мэдээд хэн гүнгийн зэрэг горьдож хээл хахууль өгсөн гээд шалгаад ирэнгүүт тайж ”Бид баруун Ганжуурынхаа хийдийн шунхан Ганжуурыг гүн хэргэмтэй болгох гэсэн юм гэж мултарсан юм гэнэ лээ. Хийд тарж бутраад 1937 оны 10 хэд хоногийн галд хамаг хэрэгтэй юм устгагдсан. Холбогдох эх сурвалж -Сүхбаатар аймгийн орон нутгийн музейн судалгаа -Чойровын Дондовын ярилцлага (1928 онд төрсөн Сүхбаатар аймаг Мөнххаан сумын өндөр настан)

Байршлын тайлбар :
Говь хээрийн бүсэд :Далт гэдэг газарт хойд Далтын булаг.Урд талд нь Хошуу худаг,Баруун талд нь Төхөм гэдэг газар.Мөнххаан сумын төвөөс баруун урд зүгт 21 км-т оршино.

GPS хаяг :
North 46° 52’  East 112°  09’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Чулуун суурь үлджээ.Газар дээр шигдсэн байдалтай байна.

Сүм хийд байгуулагдсан он :
1725 он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):

Сэргээн байгуулагдсан огноо :

Хүснэгтийн дугаар :
СБМХ 055

судалгааны баг :
Team: Ж

Газрын зураг :

Байршилын зураг :

Site plan drawn by surveyors