Эрдэнэ-Өлзийт хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Эрдэнэ-Өлзийт хийд,Гүн худгийн хийд,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
617

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Гүн худгийн хийд

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Сүхбаатар

Сум :
Наран сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Хуучин хошууны нэр :
Дарьганга хошуу

Товч түүх :


Сүхбаатар аймгийн Наран сумын Гүн худгийн хийд Хуучин Сэцэн хан аймгийн Дарьганга хошуу, одоогийн Сүхбаатар аймгийн Наран сумын нутагт, тал хээрийн бүсэд, Гүн худаг буюу Эрдэнэ-Өлзийт хэмээх газарт уг хийд оршиж байжээ Тус хийд 1868 онд байгуулагдсан. 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Халзан сумын Гүн худагийн хийд нь хоёр жастай, 80 малтай хийд байсан бөгөөд 1937.06.19-нд хаагдсан хэмээн тэмдэглэгджээ. Аман эх сурвалжид: Гүн худаг гэдэг чинь сайхан сүм байсан бөгөөд Санжаа гэвш гэж Гүн худгийн эрдэм номтой сайн лам байсан байна. Холбогдох эх сурвалж: -Сүхбаатар аймгийн орон нутгийг судлах музейн судалгаа - Арилдийн Шагдарсүрэнгийн ярилцлага (1925 онд төрсөн Сүхбаатар аймгийн Наран сумын өндөр настан)

Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд Гүн худаг гэдэг газар оршино(Эрдэнэ-Өлзийт гэж нэрлэдэг байсан). Уг тууринд Наран сумын Оргил нэгдлийн 1-р бригадийн төв байрлаж байсан. Туурийн урд байрлах том хадыг шүтдэг. GPS given for Naran Sum Centre

GPS хаяг :
North 45° 7’  East 113°  40’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Туурийн суурийн зарим хэсэг тодорхой мөн зарим нь баларчээ. Уг газар бригадын төв байрлаж байсан ба барилгын суурь чулууг ашиглан малын хашаа барьж байжээ. Уг байгууламжийн урд хэсэгт хийдийн 1 чийганы чулуун суурь хэвээр үлджээ.

Сүм хийд байгуулагдсан он :
1868 он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар

Хүснэгтийн дугаар :
СБНР 013

судалгааны баг :
Team: Ж

Арилдийн Шагдарсүрэн


Аман түүх

Лувсанданзан


Аман түүх

Газрын зураг :

Байршилын зураг :

Site plan drawn by surveyors