Дөрвөн худгийн сүм
Read in English
Сүм хийдийн нэр :
Дөрвөн худгийн сүм,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
615
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Худгийн хийд
Сүм хийдийн төрөл :
цагийн хурал
Байрлах аймаг :
Сүхбаатар
Сум :
Онгон сум
Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан
Хуучин хошууны нэр :
Дарьганга хошуу
Товч түүх :
Сүхбаатар аймгийн Онгон сумын Дөрвөн худгийн сүм Хуучин Сэцэн хан аймгийн Дарьганга хошуу, одоогийн Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт, говь хээрийн бүсэд, сумын төвөөс баруун зүгт 10 км-т тус хийд оршиж байжээ. Туурийн баруун урд Дөрвөлж нуруу, Зүүн хойно нь Ухаа овоот, баруун хойно нь Бухын ширээ гэдэг дэнж, зүүн талд нь Онгон сумын төв тус тус байна. 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Онгон сумын Дөрвөн худгийн хурал нь 1937.08 сард хаагдсан хэмээн тэмдэглэгджээ. Аман эх сурвалж: Дөрвөлжийн нурууны нарийн жимээр Дэрсэн худгийн сүмийг өргөтгөх зорилгоор чулуу ачаад явж байсан тэмээний нуруу хөл нь гэмтсэн учир тэр газарт дуган барьснаар Дөрвөн худгийн хурал үүсч бий болжээ. Уг хурлаас зүүн хойно буй Ухаа овоог тахидаг байсан бөгөөд цагийн хуралтай, нэг дугантай, шүтээний нэг сүмтэй байнга суудаг 5-6 ламтай байжээ. Холбогдох эх сурвалж: -Сүхбаатар аймгийн орон нутгийг судлах музейн судалгаа -Аюурын Цэрэндоржийн ярилцлага (1923 онд төрсөн Сүхбаатар аймгийн Наран сумын өндөр настан) - Дорждэрэмийн ярилцлага (Сүхбаатар аймгийн Онгон сумын өндөр настан)
Байршлын тайлбар :
Говь хээрийн бүсэд баруун урдаа Дөрөлжийн нуруу, зүүн хойноо Ухаа овоот, баруун хойд талдаа Бухын ширээ гэдэг дэнж, зүүн талдаа Онгон сумын төв. Урдаа говийн Улаан нууртай. Туурийн баруун урд талд нь Бор хошуу гэдэг газартай сумын төвөөс баруун зүгт 10 км-т оршино.
GPS хаяг :
North 45° 21’ East 113° 07’
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
4 ш үл мэдэгдэх овгор шороо, чулуун суурь үлдсэн. Баруун хойд талд нь байгаа сууринд нутгийн хүмүүс овоо босгосон.
Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
4
Хүснэгтийн дугаар :
СБОН 016
судалгааны баг :
Team: Ж
