Жамбалдорж лам хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Жамбалдорж лам хүрээ,Ламтаны хийд,Мэргэн хутагтын хийд,Асрахуйг мандаан дэлгэрүүлэгч хийд,

Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Жамбалдорж лам

Төвд нэр Уайли:
*jam dpal rdo rje bla ma

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
591

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Ламтын хийд

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Сүхбаатар

Сум :
Уул-баян сум

Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан

Хуучин хошууны нэр :
Дарьганга хошуу

Товч түүх :


Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Мэргэн хутагтын хийд буюу Асрахуйн мандаан дэлгэрүүлэгч хийд Хуучин Сэцэн хаан аймгийн Далай вангийн хошуу, одоогийн Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутагт, говь хээрийн бүсэд, сумын төвөөс баруун урд зүгт 64 км-т Мэргэн хутагтын хийд буюу Ламтаны хийд урдуураа Сандаг жун овоо, баруун талаараа Их Лагтын Өндөр хэмээх худаг, хойгуураа Хүүхдийн овоо, Түгжамбын шанд, Алтан тэвш, зүүн талаараа Бага Лагтын худгаар хүрээлэгдэн оршиж байжээ. 1934-38 оны Хүрээ хийдийн судалгаанд Мэргэн хутагтын хүрээ буюу Өглөгийг бадруулагч хийд нь Лаг хэмээх газар хилээс дотогш 150 км, аймгийн төвөөс 180 км-т суурьшиж байсан бөгөөд Тэнгэр тэтгэгч хааны 34-р он буюу 1733 онд Хутагтын анхдугаар хувилгаан Лувсанжамба, нутгийн дарга асан Жаргал нарын санаачлагаар байгуулагджээ. Уг хийд нь гурван дуган, Жамбадаржаалин, Чойр гэсэн хоёр дацантай, 20 ламтай, нэг жастай байжээ. Аман эх сурвалж: Орлой мэргэн хутагтын хүрээ нь Орлойн баруун аймгийн Лагт хэмээх газар 1871 онд Асрахуйг мандаан дэлгэрүүлэгч хийд нэртэйгээр байгуулагджээ. Энэ хийд олноо Мэргэн хутагтын хүрээ гэж алдаршжээ. 20-аар зууны эхэн үед лам хуврагийн тоо 300 орчим байсан ба гол шүтээн нь Махгал байсан. Өдөр бүр Цогчэн хурахын зэрэгцээ Буддын шашны их, бага ухааныг судалдаг ухааны арван оронд мэргэшсэн эрдэм мэдлэгээрээ олон түмэнд гайхагдсан эрдэмтэн , мэргэд олноор төрөн гарч шашны гүн ухаан, зурхайн ухаан судалдаг зурхайч, оточ, авраач, гүрэмч нар сүсэгтэн олонд тусалдаг монголын томоохон хийдүүдийн нэг байжээ. 20-аар зууны эхэн үед мэргэн хутагтын хүрээг Богдын тамгатай долоон хутагтын нэг Ренчинбадам /сахилын алдар нь Лодойринчен/ удирдаж байжээ. Ламтаны хийд нь нүүдэллэж явсан бөгөөд 1.Лагт буюу Лагай 2.Эрдэнэ толгойд 3.Бадрах овоо ( Эрдэнэ овоо) гэдэг газар тус тус суурьшиж байжээ. Ламтаны нүүдэллэн хурал ном хурдаг Лагай, Өгөөмөр, хавцалын Эрдэнэ толгой зэрэг хийд сүмүүд байсан ба одоо ч туурь ором нь байна. Ламтан гэгээн Дарьгангын Алтан овоог жил бүр очиж тахидаг эзэн лам нь байсан гэдэг. Алтан овоог тахихаар явахдаа Өгөөмөр, Өлзийт хоолой, Эрдэнэ толгой, Байшинт, Сайн салаа гэх мэт газруудаар байнга буудаллан хоноглож хурал ном үйлдэж уул усаа аргадаж явдаг байсан гэлцдэг. Холбогдох эх сурвалж -Сүхбаатар аймгийн Орон нутгийн судлах музейн судалгаа -Я.Амарсайханы ярилцлага-(Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Гандандамбадаржаалин хийдийн хамба лам) Базарын ярилцлага (Сүхбаатар аймгийн Уулбаян сумын өндөр настан

Байршлын тайлбар :
Говь хээрийн бүсэд оршино. Сандагжун овоо- урдаа, баруунтаа Их Лагтын өндөр гэдэг худагтай. Хойноо Хүүхдийн овоо,Түг Жамбын шанд,Алтан тэвш гэдэг газартай.Зүүн талдаа Бага Лагт худагтай. Уул-баян сумын төвөөс баруун зүгт 64 км-т оршино.

GPS хаяг :
North 46° 05’  East 112°  14’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Хөх,улаан тоосго,овгор шороон туурь үлдсэн байна.Уг тууринд 2005 онд тус сумын өндөр настан Базар гуай санаачлан суварга бүтээсэн байна. Суваргыг уг хийдийн гол дуганын суурин дээр босгожээ.

Сүм хийд байгуулагдсан он :
1871 он
1860 он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : хувилгаан Жигмиднамжил | Ярилцлагын дугаар: ОНСМ- суд 2

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
300
386

Хүснэгтийн дугаар :
СБУБ 033

судалгааны баг :
Team: Ж

Базар


Аман түүх

Газрын зураг :