Өндөр хамарын хийд
Read in English
Сүм хийдийн нэр :
Өндөр хамарын хийд,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
0
Сүм хийдийн төрөл :
хүрээ
Байрлах аймаг :
Сүхбаатар
Сум :
Эрдэнэцагаан сум
Аймгийн хуучин нэр :
Цэцэн хан
Хуучин хошууны нэр :
Ёгзэр хутагтын шавь
Товч түүх :
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Өндөр Хамарын хийд Хуучин Сэцэн хан аймгийн Ёст бэйсийн хошуу, одоогийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт, тал хээрийн бүсэд, сумын төвөөс хойд зүгт 70 км-т, Өндөр Хамар хэмээх хойноос урагш сунаж тогтсон нурууны өвөрт, Далай Хамарын баруун талд Өндөр Хамарын хийд оршиж байжээ. Аман эх сурвалж: 1945 онд Баруун хуучидын гурван баг айл хуралтай, номтойгоо Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумд орж ирсэн. 150 гаруй лам орж ирснээс 70 хэдэн лам нь хурж байсан. Өндөр хамарын энгэр дээр долоон жил болсон. Дараа нь урагшаа сумаа дагаж нүүгээд Тохой гэдэг газар долоон жил болсон. Тохойгоосоо татан буугдаад 1960 онд Диваасамбуу, Лувсанваанчиг,Дамбапилжээ, Дамбийнямбуу гэсэн дөрвөн лам, таван машин юмтайгаа ирж Гандантай нэгдсэн ажээ. Хийдийн хамба нь Жамбал , Намжил, авгын Содов аранжинба зэрэг хүмүүс байсан байна. Холбогдох эх сурвалж: -Гаржүдийн Диваасамбуугийн ярилцлага(1928 онд төрсөн. Монголын Бурханы Шашинтын Төв Гандантэгчинлин хийдийн цорж лам) -Шагжийн ярилцлага (Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Өнө өглөгт хийдийн лам)
Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд Өндөр хамар хэмээх хойноос сунаж татсан уулын өвөрт. Зүүн талдаа Далай хэмээх газартай (10-аад дм-ийн зайтай). Эрдэнэцагаан сумын төвөөс хойд зүгт 70 км-т байрлана.
GPS хаяг :
North 46° 15’ East 114° 36’
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Уг туурийн хэсэгт чулуун хөх туйпуун дөрвөлжин гэр дуганын туурь 21 ш үлджээ.
Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Сэргээн байгуулагдсан огноо :
Хүснэгтийн дугаар :
СБЭЦ 001
судалгааны баг :
Team: Ж
