Дарь Эхийн хурал
Read in English
Сүм хийдийн нэр :
Дарь Эхийн хурал,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
353
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Дарь Эхийн хурал
Сүм хийдийн төрөл :
бусад
Байрлах аймаг :
Сэлэнгэ
Сум :
Ерөө сум
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Хуучин хошууны нэр :
Эрдэнэ Вангийн хошуу
Товч түүх :
Сэлэнгэ аймаг Ерөө сум. Дарь-эхийн хурал. / Дашчойнхорлин сүм/ Хуучин Түшээт хан аймгийн засаг Цэрэндондовын хошууны нутаг одоогийн Ерөө сумын Борогчин уулын өвөрт Богд Жавзандамба хутагтын харьяат Ерөгийн Дашчойнхорлин сүм байжээ. Энэ сүмийн хурлыг Дарь-эхийн хурал гэдэг байсан бөгөөд гол шүтээн нь зандан модоор сийлсэн Ногоон Дарь-эх бурхан байжээ. Яг анх үүсгэн байгуулагдсан цаг хугацаа нь тодорхойгүй бөгөөд энэ нутгийн нэгэн лам бадарчлах маягаар төвд оронд явж тэндээс энэ Ногоон Дарь-эх бурханыг хүзүүндээ зүүн авчирч Дарь-эхийн хурлыг үндэслэн байгуулсан гэсэн домогтой юм байна. 1934,35 оны үед хурлын тэргүүн лам нь Доржпалам гэдэг хүн байсан бөгөөд нийт 100 гаруй лам хурдаг байжээ. Тус хуралд Доржпалам гэсгүй , Бурханч лам Наваан зэрэг эрдэм чадалтай лам нар цөөнгүй байжээ. Цамын өмсгөл багийг Наваан гуай, Даш дархан хоёр хийдэг. Борогчингийн уулнаас өнгө өнгийн шороо авчирч найруулаад л таван өнгийн будаг гаргаж байсан юм. Богд Жавзандамбааас цагаан сарын битүүний оройд багтаж есөн цагааны бэлэг гэж тус дуганд ирдэг мөн тус дуганаас Богдод хариу бэлэг явуулдаг ийм Богдын мэндтэй дуган байсан гэж ярьж байна.Дарь-эхийн хурлын лам нар зуны эхэн сард Бороогчин уулаа тахина мөн Эрдэнэ хангай хэмээх хайрханыг тахиж байв. Зуны эхэн сард Майдар эргэдэг, Майдарын дараа 75 цам гардаг, 3-4 сүм дугантай , намрын эхэн сард Ганжуур хурдаг хийд байжээ. Ер нь тухайн үедээ Дарь-эхийн хурал нь Сэлэнгийн хойд талын нутаг хошууны дунд их нэр хүндтэй сүсэгтэн эргэл мөргөлөөр ирж Цам, Майдар үздэг шашин номын төв байжээ. 1935-1936 оны үед Лам нар нь баривчлагдан Ерөөгийн лам нарын хорих ангид хорьж ажил хийлгэж байсан гэдэг. Одоо Борогчин уулын бэлд уг хурлын туурь болох 2-3 барилгын туурь байх бөгөөд туурийн орчимд жижиг шавар бурхад цац зэрэг зүйлс олон байна. 1 Ерөө сумын 1-р багийн өндөр настан Далхаасүрэн гуайтай хийсэн ярилцлагаас. 2007.07.21. 2. Ерөө сумын 2-р багийн өндөр настан Хүрлээ гуайтай хийсэн ярилцлагаас. 2007.07.21
Байршлын тайлбар :
Ойт хээрийн бүсэд Их Буурагчин уулын зүүн өвөрт тэгш дэвцэг дээр орших бөгөөд энэ уулаа тахьдаг байжээ. Ерөө гол энэ дуганы сууриас баруун урагш 2 км-т урсдаг байна.
GPS хаяг :
North 49° 42’ East 106° 42’
Нийт талбайн хэмжээ:
Side1: Ө15 Side2: У30 Side3: Side4: Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Чулуун суурьны үлдэгдэл 2-3 дуганых тод мэдэгдэхээр үлдсэн байна. Толгойтой, толгойгүй шавар бурхад элбэг олдоно. Мөн түүнчлэн Хятад хөх тоосго, шар тоосго их байна. Гадуурхи хэрэмний чулуун суурь үлдсэн байна.
Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Сэргээн байгуулагдсан огноо :
Хүснэгтийн дугаар :
СЭЕР 037
судалгааны баг :
Team: Б

