Хөгшны хурал
Read in English
Сүм хийдийн нэр :
Хөгшны хурал,Хоньчины хурал,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
316
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Хөгшний хурал
Сүм хийдийн төрөл :
бусад
Байрлах аймаг :
Сэлэнгэ
Сум :
Орхон туул сум
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Хуучин хошууны нэр :
Ахай бээсийн хошуу.
Товч түүх :
Сэлэнгэ аймаг Орхонтуул сум. Хоньчийн хурал /Шар усны хурал/ Орхонтуул сумынг нутаг Шар усны голд Хоньчийн хурал хэмээх нэгэн цагин хурал төвхнөж байжээ.1914, 1915 оны үедчухам хаанаас ирсэнийг мэдэгүй 7 бор хонь дагуулсан бадарчин лам ирж энд суурьшин нутгийн ардуудаас бадар барин нэгэн гэр дуган барьж цагийн хурал үүсгэсэн түүхтэй ажээ.Улаан сахиус шүтдэг уг хурал нь зун намрын улиралд хурдаг.Хийдийг үүсгэгч лам дээр энэ ойролцоо нутгийн 3-4 өвгөн лам очиж хамтарч хурдаг байсан байна.1937 онд хүрээ хийд хаагдахын өмнө энэ хурлынг тэргүүн лам Дүвчиндорж гэж хүн байжээ.Уг хурал 1937 оны хавар хаагдсан бөгөөд Дүвчиндорж лам хар болж байж байгаад 1947, 1948 оны үед таалал болсон байна.Тэрбээр хар болсон хойноо хүний хойтох уншиж зод ЛҮйжин тавьж байсан зэргээс үзвэл Хоньчийн хурал зодын хурал байсан байж болох юм.
Байршлын тайлбар :
Ойт хээрийн бүсэд хуучин Орхонтуул сумын төвөөс баруун хойш 5 км зайд төмөр замын цаана Хонхор гэдэг газарт оршино. Баруун талд нь Өгөөмөр уул байдаг.
GPS хаяг :
North 48° 57’ East 104° 55’
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Айл олноор зусаж байсан газар учир одоо үлдсэн хэсэг туурь гэхээр зүйл мэдэгдэхгүй болсон байна.
Сүм хийд байгуулагдсан он :
1914-1915 он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Сэргээн байгуулагдсан огноо :
Хүснэгтийн дугаар :
СЭОТ 060
судалгааны баг :
Team: Б