Бургалтайн хүрээ
Read in English
Сүм хийдийн нэр :
Бургалтайн хүрээ,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
361
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Бургалтайн хүрээ
Сүм хийдийн төрөл :
бусад
Байрлах аймаг :
Төв
Сум :
Батсүмбэр сум
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Хуучин хошууны нэр :
Баатар Вангийн хошуу
Товч түүх :
Төв аймаг Батсүмбэр сум. Бургалтайн хүрээ /Бургалтайн хийд/ Түшээт хан аймгийн Баатар вангийн хошуу одоогийн Батсүмбэр сумын төвөөс баруун урагш 41 км газар 4-р багийн нутаг Бургалтайн голын хойд эргийн Дээд Цагаан овоо хэмээх жижиг толгойн бэлд энэ хурал төвхнөж байжээ.Тус хурал анх үүсэн байгуулагдсан тухай “...Бадаргуулт Төрийн хориннэгдүгээр /1895/ онд Засаг гүн Мандарваагийн үед “Пунцагдэдлин” гэх нэг жижиг хийдийг байгуулж дээдийн түмэн Өлзийг бататгах ном уншуулжээ.Өмнө салаа гэх газар нуатглан суужээ...” гэсэн баримт архивт хадгалагдаж байна.Уг хурал нь 2 дугантай 30 орчим лам байнга сууж хурдаг Майдар эргэх, Хайлан хурах,Ганжуур эргэх зэрэг бурхны номын зан үйлүүдийг хийдэг жижиг хэмжээний хийд байжээ.Уг хийд нь 1936 оны үед хаагдсан бололтой. /Улсын Үндэсний төв архив ФА-11, д-1, хн-374/
Байршлын тайлбар :
Батсүмбэр сумын төвөөс баруун урагш 41 км-т, ойт хээрийн бүсэд 4-р багийн нутагт Бургалтайн голын дээд Цагаан овоо хэмээх голын хойд эрэг дэхь бяцхан чулуун овоо бүхий толгойн бэлд голоос хойш 2,5 км зайд толгойн өмнөд талд толгойгоос 150 орчим метрт энэхүү Бургалтайн хурлын дугана байсан.
GPS хаяг :
North 48° 74’ East 107° 43’
Нийт талбайн хэмжээ:
Side1: Ө 12 Side2: У 8 Side3: Side4: Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Уг хурлын дуганы туурь нь газрын хөрснөөс дээш 5-10 см өндөрссөн шороон далан бүхий зарим хэсэгтээ суурийн чулуу нь газрын хөрсөнд зоогдоостой хэвээр байна.
Сүм хийд байгуулагдсан он :
1850-аад он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй | Ярилцлагын дугаар:
Сэргээн байгуулагдсан огноо :
Хүснэгтийн дугаар :
ТӨБС 039
судалгааны баг :
Team: Ж