Ажрагийн хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Ажрагийн хүрээ,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
156

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Азрагын хурал

Сүм хийдийн төрөл :
хийд

Байрлах аймаг :
Архангай

Сум :
Жаргалант

Баг :
Хоолт бригад, Ажрагийн голд

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Хуучин хошууны нэр :
Эетэй гүний хошуу

Товч түүх :


Архангай аймаг Жаргалант сум. Ажрагийн хурал Архангай аймгийн Жаргалант сумын нутаг Хүрээт уулын өвөрт байх Ажрагийн хурал нь 1913 онд байгуулагдсан 3 дугантай цагийн хурал байсан нь холбогдох эх сурвалжуудаас тодорхой байна. Ажрагийн хурал нь Улиастайн хүрээний жасаа хурал байсан бөгөөд 1200 орчим бог, 800 орчим бодтой томоохон жасаа байжээ. Уг 3 дуганд 3-4 тахилч лам байнга суух бөгөөд хаврын эхэн сарын шинийн 8-15, зуны дунд сарын эх, намрын дунд сарын дундуур болон өвлийн эхэн саруудад Улиастайн хүрээнээс лам нар ирж ном хурдаг байв. Ажрагийн хурал нь 1932 оны лам нарын хөдөлгөөний үед устгагдаж лам нар нь баривчлагджээ. Ажрагийн хурлын лам хуврагуудаас хэлмэгдүүлэлтийн жилүүдэд цаазлагдан хороогдсон лам байхгүй бөгөөд Дамбийжанцан, Пүрэвдорж, Дэмчиг нарын гэлэнгүүд 1970-аад оныг хүртэл амьд сэрүүн байсан байна. Уг цагийн хурал 1979 онд хэвлэгдсэн “БНМАУ-ын угсаатны зүйн атлас” –ын сүм хийдийн бүртгэлийн 156-рт Азрагын хурал нэрээр бүртгэгдсэн байна. Холбогдох эх сурвалж: - Архангай аймгийн Жаргалант сумын өндөр настан Нямаа, лам Нямренчин гуай нартай хийсэн ярилцлага - Т.Нямдорж, Ж.Гүррагчаа: “ Үйлс өөдлөх нутаг” УБ.1994 - Ч.Банзрагч, Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004

Байршлын тайлбар :
Жаргалант сумын төвөөс баруун тийш 35 км газарт Хоолт багийн төвөөс Ажрагийн голын хойд биед зургаан дуганы туурь байсан. Өмнөд талд Ажрайгийн гол 60-д метрт, баруун талд Овоо толгой хэмээх намхан толгой хойд талд Баян-Зүрх хэмээх тахилгат уул байна.

GPS хаяг :
North 47° 25’  East 100°  14’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
1970 оны дунд үеэс Жаргалант сум нэгдэл Ажрагийн голын хойд бие энэхүү үржил шимтэй газар малын тэжээл болох овьёос тарих 12 га талбайд тарьж ургуулж байсан учир энэхүү жасаа хурлын туурь бүрэн арилсан.

Сүм хийд байгуулагдсан он :
1913 он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Дорлиг гавж | Ярилцлагын дугаар: 001

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
15-20 лам

Хүснэгтийн дугаар :
АРЖГ 009

судалгааны баг :
Team: Г

Газрын зураг :