Долоодойн хурал
Read in English
Сүм хийдийн нэр :
Долоодойн хурал,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
384
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Долоодын хурал
Сүм хийдийн төрөл :
хийд
Байрлах аймаг :
Төв
Сум :
Лүн сум
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Хуучин хошууны нэр :
Зоригт вангийн хошуу
Товч түүх :
Төв аймаг Лүн сум. Долоодын хурал Сумын төвөөс баруун тийш Лүн-Эрдлэнэ сантын чиглэлийн төв замаар 15 км явж хойш салахад Хөшгийн уул хэмээх хөндлөн хөх уулын баруун урд өвөрт энэхүү Долоодын хурал хурж байжээ.Энэ хурлыг 1866 онд цорж лам гавж Түвдэн, зайсан лам Цэнд нар анх үүсгэн байгуулж байнгын хурал хурж байжээ.Харин 20-р зууны эхэн үеэр энэ хурлын байнгын үй ажиллагаа нь тасалдаж цагийн хуралтай болсон ба 1930-аад оны эхэн үеэр бүр мөсөн хаагджээ.Анх 1 жижиг модон дугантай 30 гаруй лдам хурдаг байсан бол цагийн хуралтай болсноор 10 гаруй лам л цуглаж хурдаг болжээ.Хурлын сахиус нь Балданлхам сахиус байсан ба, уг хурлын тахилч ламаар Түдэв гэлэн гэдэг хүн сууж байжээ.Энэ хурал нь одоогийн Эрдэнэ сант сумын нутагт байсан Бадын хурал Тольтийн сүмийн хурлуудтай холбоотой байсан ба лам нар солилцон хурал хурдаг бйасан тухай мэдээлэл байна. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004 2. Лүн сумын харьяат Цагаан нуурын хуралд шавилж асан 87 настай Мөнхтогоо гуайтай хийсэн ярилцлагаас 2007.10.20/
Байршлын тайлбар :
Лүн сумын төвөөс чанх баруун тийш яваад Лүнгийн гүүр гараад гүүрнээс Эрдэнэсант-Хархорин чиглэлийн хар замаар 15 км явж баруун тийш /хойт зүг рүү/ салан 3 км яваад Хөшигийн уул хэмээх хөндлөн хөх уулын баруун урд өвөрт очиход Долоодойн хурлын дугана байсан туурийн орчим очино.
GPS хаяг :
North 47° 27’ East 105° 09’
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Тал хээрийн бүсэд оршино. Хөшигийн уул хэмээх энэ нүцгэн уулын өвөр бэлд харгана бударгана дэрс их ургасан байхаас гадна баруун чиглэлийн /Эрдэнэсант/ хар замыг барих засварлах үед замын машинууд энэ орчмоор ихээр явсан тул машин замаас шалтгаалан ул мөр нь арилсан.
Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Сэргээн байгуулагдсан огноо :
Хүснэгтийн дугаар :
ТӨЛҮ 015
судалгааны баг :
Team: Г
