Байшинтын хүрээ
Read in English
Сүм хийдийн нэр :
Байшинтын хүрээ,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
391
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Байшинтын хүрээ
Сүм хийдийн төрөл :
дацан
Байрлах аймаг :
Төв
Сум :
Өндөрширээт
Баг :
төв
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Хуучин хошууны нэр :
Зоригт вангийн хошуу
Товч түүх :
Төв аймаг Байшинтын хийд. Энэ хийдийн туурь нь Өндөрширээт сумын төвийн баруун хойд талд Байшинт уулын баруун үзүүрт Өндөрширээт-Лүн сумын чиглэлийн авто замын баруун талд байдаг.Анх 1780-аад оны үед Навааннэрэн гүн 3-4 дугантай,40-50 ламтай үүсгэн байгуулсан бөгөөд Очирваань,Гомбо шүтээнтэй байжээ.20-р зууны эхэн үеэр энэхүү хийд нь байнгын хуралтай,60 шахам лам суудаг,майдар эргэж ганжуур хурдаг, хайлан хурах, нүгнээ сахих гэх мэт шашин номын зан үйлийг хийдэгТүшээт хан аймгийн Зоригт жүн вангийн хошууны дунд сумын хурал номын газруудаас харьцангуй томд орох хийд байжээ.Хийдийг 1936 оны сүүлчээр хаасан ба 1938-1940-өөд онуудад эзгүй үлдэж хоцорсон дугануудыг буулган нураажээ.Одоо туурийн 3 байгууламжийн үлдэгдэл суурь чулуунууд элсний нүүдэлд идэгдэн зарим хэсэг нь хөрсөн дор орж нилээд эвдэрсэн байдалтай байна.
Байршлын тайлбар :
Тал хээрийн бүсэд оршино. Сумын төвөөс баруун хойд талд Байшинт уулын баруун үзүүрт Өндөр ширээт сумаас Лүн сум орох замын баруун талд тал хээрийн бүсэд харгана бударгана ургасан дэвсэгт эртний хиргэсүүрийн үлдэгдэл гэж болохоор хэдэн том чулуунууд байгааг Байшинтын хүрээний туурь гэнэ.
GPS хаяг :
North 47° 27’ East 105° 02’
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Уг туурийн суурийн чулуунууд газрын гадаргаас суллагдаж хөдөлсөн элсний нүүдэлд зарим нь далд орж ямар нэг хэмжээ дүрс хэлбэр алдагдаж эмх замбараагүй болсон. Эргэн тойрон элс, харгана ургасан.
Сүм хийд байгуулагдсан он :
1876 он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Навааннэрэн гүн | Ярилцлагын дугаар:
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
50
Хүснэгтийн дугаар :
ТӨШШ 012
судалгааны баг :
Team: Ж