Гөрөөчний хүрээ
Read in English
Сүм хийдийн нэр :
Гөрөөчний хүрээ ,Гандандашлин,
Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Гандандашлин
Төвд нэр Уайли:
*dga' ldan bkra shis gling
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
130
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Гөрөөчний хүрээ
Сүм хийдийн төрөл :
дацан
Байрлах аймаг :
Хөвсгөл
Сум :
Тариалан
Баг :
Баянхошуу багийн нутаг
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Хуучин хошууны нэр :
Дайчин Вангийн хошуу
Товч түүх :
Хөвсгөл аймгйин Тариалан сум. Гөрөөчин отгийн хүрээ /Гандандашлин хүрээ/ Хуучин Түшээт Хан аймгйин Дайчин вангийн хошуу одоогийн Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн нутаг смын төвөөс баруун хойш 18 км орчимд байх Сантын овоо хэмээх толгойн өвөр бэл Бөөрөлжүүтийн голын хойд эрэг дээр Гандандашлин буюу гөрөөчний хүрээ хэмээх энэ хүрээ оршиж байжээ.Анх Тэнгэрийг тэтгэсний 36-р он буюу 1771 онд 3-р дүрийн Богдгэгээнээс Гандандашлин хэмээх нэрийг хайрлажээ.1771 онд шав тавьсан энэ хүрээнд Түгээмэл элбэгтийн анхдугаар он буюу 1851 онд Хайлан хурал хурж, Бүрэн засагчийн 8-р он буюу 1869 онд Цаннид дацан 1871 онд Мамба дацанг, Бадаргуулт төрийн 10-р он буюу 1884 онд Авидийн дацан хурлуудыг тус тус байгуулжээ.Тус хүрээ нь 20-р зууны эхээр 7-8 дугантай 500 орчим лам байнга сууж хурдаг Махгал, Гомбо шүтээнтэй цам гарч, майдар эргэдэг дунд зэргийн хүрээ байжээ. Нутгийн ардууд тус хүрээг гөрөөчний хүрээ гэж нэрлэсэн нь Түшээт хан аймгийн Түшээт ханы хошууны Гөрөөчин отгийн ах дүү 7 хүү 1680-аад оны одоогийн Булган аймгйин Тэшиг сумаар дамжин энэ нутагт эрж суурьшсантай холбогдуулан нэрших болжээ.Гандандашлин хүрээ буюу Гөрөөчний хүрээний туурь маш тод мэдрэгдэх ба энд лавтай 7-8 сүм дуганы туурь, сүсэгтэн олны дунд өндөр маань гэж нэрлэгддэг тус бүр 10-12 метр өндөр 2 модон шон, хүрээний туурийн 4 талд 80 см өндөртэй, 50-60 см өргөн боржин чулуун дээр маанийн үсгийг сийлсэн 4 пайлуур чулуу мөн 4 өнцөгт 4 том суварга, голд нь 2 том хүрдний суурь маш тод үлдсэн байна.Мөн энэ хүрээний жас хурж байсан гэр хэлбэрийн модон дуган дуганыг Тариалан сумын төв рүү зөөвөрлөн нүүлгэж одоо тус сумын Гандандашлин хийдийн Цогчин дуган болгон ашиглаж байна.Хүрээний туурийн хойд талд уг хүрээнд сууж байсан сүүлчийн тэргүүн лам Моломжамц гавьжийн үр хүүхдүүдийн босгосон нэг бодь суварга байдаг. Гандандашлин хүрээ нь 1938 оны эхээр сүүлчийн удаа 200-аад ламтай хайлан хурж сахиусаа тахиж хаагдаад 1938 оны 5 дугаар гэхэд бүрэн эзгүйрчээ.Энэ үед тус хүрээнээс 30 шахам лам нарыг баривчлан хүрээний бурхан шүтээн ном судрыг Булган аймаг руу ачиж авч явжээ.1990-ээд оны эхээр Монгол оронд бурхны шашин дахин дэлгэрхэд Гандандашлин хүрээний хурал номыг сэргээн Тариалан сумын төвд Гандандашлин хйид нэртэйгээр байгуулж үйл ажиллагааг нь эхэлсэн байна. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч Б.Сайнхүү Монголын хүрээ хийдийн түүх УБ, 2004. 2. Хөвсгөлчүүдийн лавлах толь .Мөрөн 2003. 3.Хөвсгөл аймгийн Тариалан сумын Гандандашлин хийдийн тэргүүн лам Даваасүрэнтэй хийсэн ярилцлага /2007.06.16/
Байршлын тайлбар :
Тариалан сумын төвөөс баруун хойш 18 км газарт Баянхошуу багийн нутагт байдаг. Сантын овоо хэмээх тахилгат овооны өвөр бэлд зүүн талд Зүүн түрүүний уул, урд талд Тавхарын уул, Баруун өмнө талаар тууриас 500 метр орчимд Бөөрөлжийн гол урсана.
GPS хаяг :
North 50° 00’ East 101° 17’
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Гөрөөчний хүрээний хийдийн дугана сүм, дацангийн барилгын туурь бусад хүрээ хийдийн туурьтай харьцуулахад харьцангуй сайн мэдрэгдэнэ. Зураг авах хэмжээ гаргахад нэн тохиромжтой байна.
Сүм хийд байгуулагдсан он :
1777 он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
Yes
Шинээр бүртгэгдсэн сүм хийдийн дугаар:
ХӨТР 015
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Нутгийн сүсэгтэн олон | Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Ловон лам Балжин | Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Гандан дархан унзад Дагважамц | Ярилцлагын дугаар:
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
200 гаруй лам
Хүснэгтийн дугаар :
ХӨТР 057
судалгааны баг :
Team: Г
