Зүүн уужим хурал/ уужмынх

Read in English

Сүм хийдийн нэр :
Зүүн уужим хурал/ уужмынх,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
774

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Уужимын хурал

Сүм хийдийн төрөл :
цагийн хурал

Байрлах аймаг :
Өмнөговь

Сум :
Гурван тэс сум

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Хуучин хошууны нэр :
Балдан засгийн хошуу

Товч түүх :


Өмнөговь аймаг Гурван тэс сум Уужимын хурал Гурван тэс сумын нутаг Тустын ууланд байсан Уужимын хурал хэмээх нэг Цогчин дуган, нэг суварга бүхий энэ хурлыг энэ нутгийн хүн Байшинтийн хийдийн унзад байсан Балган гэлэн гэдэг хүн Байшинтийн хийдээс салбарлан 20-р зууны эхэн үеэр байгуулжээ.18 ламтай байсан энэ жижиг хурлын газар нь тасралтгүй хурдаг байсан бөгөөд Улаан Жамсран сахиустай байсан байжээ.Цогчин дуганы дэргэд нэгэн жижиг цав манзны шавар байшин, дуганыхаа баруун хойно нэгэн бодь суваргатай байв.Лам нарын гэр нь дуганын зүүн урд зүүн салаа хэмээх газар байдаг байжээ.Тустын уулын нэгэн овоо болох тахилгат хэмээх овоог тахидаг.1935 оны сүүлээр лам нар нь баривчлагдан хурлыг хүчээр тараах үед хурлын тэргүүн байсан Балдан гэлэн мөн баривчлагдаж 10 жилийн хорих ял шийтгүүлж 4 жил суугаад суллагдан гарч ирж саяхан болтол амьд сэрүүн тунгалаг байж 1986 онд таалал болжээ.Сум хийдийг нураах үед Уужимын хурлын бурхан тахил ном судраас тустын уулын Ямаатын агуйд нилээдийг нуусан боловч алдагдан устаж үгүй болжээ.Уужимын хурал нь харьцангүй сүүлийн үеийн, цөөхөн жил тогтсон, жижигхэн боловчиг байнгын тасралтгүй хурдаг хурлын газар байжээ. /Гурван тэс сумын иргэн Уужимын хурлын үүсгэн байгуулагч, тэргүүн агсан Балганы төрсөн хүү өндөр настан Даваатай хийсэн ярилцлагаас 2007.06.09/

Байршлын тайлбар :
Тахилгатай Тост хайрхан баруун урд талд нь байна. Наагуур нь байх сайрыг Уужим сайр гэнэ. Баруун хойноосоо зүүн урагш чиглэсэн. Хойгуур нь ер нь эргэн тойрон уужмын нуруу үргэжилнэ. Гурван тэс сумын төвөөс баруун урагш 20 км-т оршино. Төгс бригад 3-р багийн нутагт.

GPS хаяг :
North 43° 11’  East 100°  43’

Нийт талбайн хэмжээ:
Side1: 250 Side2: 250 Side3: 250 Side4: 250 Side5: Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Энд одоо 4-5 гэр, 6-7 шавар байшингийн туурь байна. Байшинг нь чулуугаар барьсан. Гэрийн буурийг мөн чулуу шороогоор барьсан.

Сүм хийд байгуулагдсан он :
1923 он
Суварга/Цагаан суваргатай

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Балган унзад / Байшинтад унзад байсан / | Ярилцлагын дугаар: 013

Сэргээн байгуулагдсан огноо :

Хүснэгтийн дугаар :
ӨГГТ 010

судалгааны баг :
Team: Е

Балганы Даваа


Аман түүх

Жаалхүү


Аман түүх

Газрын зураг :

Байршилын зураг :

Site plan drawn by surveyors