Эхэн загийн хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Эхэн загийн хурал,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
794

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Эхэн загийн хийд

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Өмнөговь

Сум :
Номгон сум

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Хуучин хошууны нэр :
Түшээт гүний хошуу

Товч түүх :


Өмнөговь аймаг Номгон сум. Эхэн загийн хийд Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг Эхэн заг хэмээх газар 1831 онд Засаг Улсын Түшээ гүн Сономванчигийн үед сүм, суварга босгож Чин улсын хааны зарлигаар “Бүхнийг бүтээгч сүс” хэмээн нэр шагнагджээ.Энд Отчын хурал Ламрин, Хангал, Дүнчүүр маань, Санжидмолом, Гүнрэг, Аюушийн Дончид зэрэг олон зүйлийн хурал ном хурж байсан тухай 20-р зууны эхэн үеийн баримт үлджээ.Энэ хийдийн гол сахиус нь Гомбо сахиус байсан бөгөөд 4 дугантай баруун өмнөө Хөндийн суварга гэж нэртэй нэгэн суваргатай байжээ.Баруун хойно байх Хараатын уул, урагшаа Булган уул мөн Цагаан даль овоо зэргийг тус тус тахидаг.5 жастай 2000 шахам ламтай байсан гэдэг.Цогжид лам, Халтмаа унзад, Жавзан унзад, Чойжамц лам зэрэг томоохон лам нар байжээ.Энд гавжийн дамжаа барих ба Цам гарч, Майдар эргэх, Хайлан хурах, Ганжуур эргэх, Нүгнээ сахих зэрэг шашны хурал номын зан үйлүүд зохих журмын дагуу тогтоосон хугацаанд хийдэг байжээ.Эхэн загийн хийд бол Гомон дэгтэй байсан гэж ярьж байна.1920-иод оны эхээр Эхэн загийн хийдийн ширээт ламаар залагдаж байсан Ренчингийн Агваанчандав гуай өнөөдөр Номгон суманд сэрүүн тунгалаг аж төрж байна.Тэрбээр тус хийдийн Ширээт ламаар залагдсаныхаа дараа 12 настайдаа эцэг эхийн хамт Өвөр Монголд дүрвэж гараад 1948 онд эргээд монголд орж ирсэн байна.Эхэн загийн хийд нь 1931 1932 оны үед хаагдсан бололтой. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004 2.Номгон сумын Дөхөм багийн харьяат Эхэн загийн хийдийн ширээт ламаар Залагдаж байсан Ренчингийн Агваанчиндав гуайтай хийсэн ярилцлагаас /2007.06.11/

Байршлын тайлбар :
Номгон сумаас урагшаа Борзонгийн говь гээд элстэй буттай говьд оршино.Дундуур нэг намхан энэ хамрын баруун зүүн талд байрладаг.Эндээс зүүн урагшаа 60 км-т улаан эргийн хурал байна. GPS given for Nomgon Sum Centre

GPS хаяг :
North 42° 50’  East 105°  8’

Нийт талбайн хэмжээ:
Side1: 300 Side2: 600 Side3: 300 Side4: 600 Side5: Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Дундуур нь нэг намхан хамартай тэрний хоёр талд баруун талд нь гурван зэрэгцээ том дугана тэрний баруун хойд талд нь жас ард талд нь мөн жас байсан байна.Тэр гурваас урагшаа гурван бүдэг том байшингийн туурь байна. Юу болох нь мэдэгдэхгүй байна.Эхэн загийн явсан ханд дээр нэг суварга нэг хоосон хэрэм мөн 7-8 шавар хашаа байшин байна. Харин зүүн талд нэг том дугана байна. Зүүн талд мөн араар нь айлын шавар хашаа байшин байна.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй | Ярилцлагын дугаар:

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
200-д лам

Хүснэгтийн дугаар :
ӨГНМ 028

судалгааны баг :
Team: Е

Ренчингийн Агваанчандав


Аман түүх

Газрын зураг :