Сангийн далай хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Сангийн далай хийд,Дашичойнхордамбадаржаалин хийд,

Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Дашичойнхордамбадаржаалин

Төвд нэр Уайли:
*bkra shis chos 'khor bstan pa dar rgyas gling

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
793

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Сангийн далай хийд

Сүм хийдийн төрөл :
хийд

Байрлах аймаг :
Өмнөговь

Сум :
Номгон сум

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Хуучин хошууны нэр :
Түшээ гүний хошуу

Товч түүх :


Өмнөговь аймаг Номгон сум. Сангийн далайн хийд Хуучин Түшээт хан аймгийн Түшээ гүний хошуу одоогийн Өмнөговь аймгийн Номгон сумын төвийн өмнө байх Сангийн далай хэмээх задгай усны дэргэд энэ хийд оршиж байжээ.Баруун талд нь Мандал айрхан хэмээх тахилгат овоо бий.Мөн баруун хойно нь Морьт овоо, Дун овоо хэмээх 2 жижиг овоотой.Сангийн далай хэмээх энэ газар хурлын дуган байгуулсан тухай түүхийн архивт “...Энх Амгалангийн дөчиндолоодугаар /1708/ онд Засаг Ваанчигийн үед Сангийн далай хэмээх газар сүм суварга байгуулж Аюуш, Дүйнхор тэргүүтэн олон зүйлийн хурал номын сургууль дэлгэрүүлэхэд Чин Улсын хаанаас “Шашныг хөгжүүлэгч сүм” хэмээн нэр шагнав...” хэмээсэн баримт байна.Тус хийд нь Цогчин, сахиусын, Майдрын, Гүнрэгийн 4 дугантай Жүдийн, Дүйнхорийн 2 дацантай Гомбын сүм гэж жижиг сүм мөн ном хэвлэх бархантай, олон тооны том жижиг маанийн хүрднүүд, хойд талдаа 8 суваргатай байжээ.Энэ хийд нь Улаан Жамсран сахиустай 150-170 орчим лам сууж хурдаг.Томоохон лам нараас Билэгт хувилгаан /Өршөө лам/ Гомбо аграмба, Хамир зурхайч, Чимэд зурхайч, Наваанлувсан зурхайч, Чинзэй унзад, Наваан гэсгүй, Дамбий даа лам зэрэг хүмүүс байжээ.Цам гарах, Майдар эргэх, Сор залах, Хайлан хурах, Нүгнээ сахих зэрэг шашны хурал номын зан үйлийг тогтсон дэг жаягийн дагуу хийдэг байна.Ер нь энэ хийдийн хурал зан үйлийн дэг жаягийг Богдын хүрээний дэгтэй гэлцдэг байжээ.100 орчим баг бүхий Цам гарах бөгөөд Мандал хайрханы савдаг гэж эх сахал үс, дуулга болсон эрэгтэй хүн, Сангийн далайн Задгай усны савдаг гэж дун цагаан царайтай эмэгтэй хүн гардаг байжээ.Мандал хайрхан овоог зуны эхэн сард тахих бөгөөд хийдээс лам нар тэмээнд шүтээнээ ачиж яваад Мандал хайрханы наад ингэрт буудаллаж, майхнаа шааж, хурал хурж, идээ будаа өргөж овоогоо тахичихаад бууж Дун овооны баруун хойно ирж наадам хийдэг байжээ.Урагшаа Эхэн загийн хийд, Улаан эргийн хурал хойшоо Балгасны хийд зэрэг хурлын газруудтай холбоотой байсан бололтой.Сангийн далайн хийд нь 1936 онд хаагдсан бөгөөд хаагдахын өмнө аймгаас ДЯЯ-ны төлөөлөгч ирж хил хязгаар түгшүүртэй байгаа учир 5 хоногийн дотор хойшоо яаралтай нүү гэж шаардсаны дагуу лам хуврагууд сүм дуган бурхан тахилаа орхиод тал тал тийшээ нүүжээ.Гэтэл удалгүй хэд хоногийн дараа эзэнгүй хоцорсон сүм дуганд нь хилийн цэргийн 8-дугаар отряд ирж байрласан байна.Ингээд сүм дуган түүний доторх бурхан тахил ном судар устгагдан үгүй болжээ.Сангийн далайн хийдийн Цогчин дуганы номын нэр нь “Дашчойнхордамбадаржаалин” хэмээх нэртэй байжээ. Холбогдох эх сурвалж: 1.Монгол улсын үндэсний төв архив ФА3, д-1 , хн-1011 2.Номгон сумын иргэн Сангийн Далай хийдэд шавилж байсан өндөр настан Лутын Норов гуайтай хийсэн ярилцлагаас /2007.06.12/

Байршлын тайлбар :
Тус хийд нь Харх уулын хойно Сангийн далай рашаан булгийн ар дээр Номгон сумын төвд байгаа . Газар ус : Өмнө талдаа задгайтай түүнийг Рашаан ус ч гэж нэрлэдэг. Сагийн далай баруун урд талд нь морьт, дун овоо гэсэн хоёр овоо байна. Тахилгат газар нь:Мандал овоо гээд уул овоо эргэн тойронд нь байна.

GPS хаяг :
North 42° 14’  East 105°  11’

Нийт талбайн хэмжээ:
Side1: 150 Side2: 150 Side3: 150 Side4: 150 Side5: Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
Yes

Судалгаа явуулах үеийн байдал :
Одоо энд гадуураа хэрмэн хашаатай зургаан бүтэн дугана үлдсэн байна.Цогчин сүмийн суурь нь л байна.2004 оноос сэргээн засварласан бөгөөд одоо бараг сэргээж дуусч байгаа.08 сарын 15 нд нээлт нь болно. 300 жилийн ой болно.Маш гоё хөх зөн тоосгоор барьсан дугана сүмүүдтэй сүрлэг том орон хийдийн газар болжээ. . Хэрмийн гадуур байсан барилга байшингийн ганц нэг айл албан газарт байрлаж байна. Жишээ нь: Уламжлалт анагаах ухааны Мамба дацан хийдийн салбар.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй
Одоо 300 жил болж байгаа
1707 он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
Yes

Шинээр бүртгэгдсэн сүм хийдийн дугаар:
ӨГНМ 031

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : УИХ-ын гишүүн Ч.Оюунбаатар | Ярилцлагын дугаар: 002
Нэр, цол хэргэм : Номгон сумын ИТХ-ын дарга Ц.Содном | Ярилцлагын дугаар: 002
Нэр, цол хэргэм : Сүм хийд сэргээх төслийн дарга Ян | Ярилцлагын дугаар: 002

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
Мэдэгдэхгүй

Хүснэгтийн дугаар :
ӨГНМ 029

судалгааны баг :
Team: Е

Лутын Норов


Аман түүх

Газрын зураг :

Байршилын зураг :

Site plan drawn by surveyors Site plan drawn by surveyors