Улаан сахиусын хийд
Read in English
Сүм хийдийн нэр :
Улаан сахиусын хийд,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
814
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Улаан сахиусын хийд
Сүм хийдийн төрөл :
хүрээ
Байрлах аймаг :
Өмнөговь
Сум :
Ханбогд
Аймгийн хуучин нэр :
Түшээт хан
Хуучин хошууны нэр :
Мэргэн вангийн хошуу
Товч түүх :
Өмнөговь аймаг Ханбогд сум Улаан сахиусын хийд Ноён хутагт Д.Данзанравжаа Ханбогд сумын нутаг Галбын ууланд байгуулсан гурван хийдийн нэг энэ хийдийг Ритэд ч гэж нэрлэдэг.Эл хийдийг байгуулсан тухайгаа ноён хутагт Д.Данзанравжаа өөрийн товч намтартаа “Туулай жил Галбын хийдийг бариулж дуусган Чойлонгийн хийдээс их улаан сахиусыг залвай” гэсэн байдаг.Улаан сахиус гэдэг нь Жамсран бурхан юм.Энэ хийдэд бясалгал агийн ёсын хурал хурдаг байжээ.Хийд нь туйпуун ханатай төвд маягийн том дугантай бөгөөд түүнийг хадны агуйтай ханаар холбож байгуулжээ.Хананы наана сүсэгтэн олон үзэхэд зориулж хадан уул босгож, дундуур нь ус урсган янз бүрийн үзвэрийн зүйлс байрлуулсан байжээ.Агуйн хойд хэсэгт бурхан нь байсан бөгөөд хоёр талын хадан ууланд нь дээрх үзмэрийг байрлуулж наагуур нь хайс тавьсан байсан гэдэг.Галбын улаан сахиус нь маш том Жамсран бурхны дүр байсан бөгөөд түүний дээр нь Лавир гэж хүний арьсыг дэлгэн дэлгэн, энэ арьс нь нуруугаараа үстэй байсан гэж нутгийн хууччуул хөөрдөг.Хийдийн хадны агуйгаас ханаар холбогдсон хэсгээс одоо зөвхөн туурь л үлджээ. Говийн Догшин Ноён хутагтын тавдугаар дүр Лувсанданзандаржаа. Равжаа харагчин гахай жил буюу 1803 онд Түшээт хан аймгийн Говь мэрэгн вангийн хошуу одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт ядуу харц Дулдуйтын хүү болон мэндэлжээ.Түүний багад ээж нь нас барсан тул эцгээ дагаж айлаас гуйлга гуйж амьдардаг байжээ.Д.Равжаа могой жил буюу 1809 онд Онгийн голын хувилгаан Ишдонийлхүндэвээс сахил хүртэж банди болжээ.Багаасаа хурц сэргэлэн авъяас билэгтэй нэгэн байсан тул нутаг орны зон олонд хүндлэгдэж улмаар говийн догшин ноён хутагтын тавдугаар дүрд өргөмжлөгдөж Лувсанданзанравжаа хэмэн нэрлэгдэх болжээ.Д.Равжаа өөрийн нутаг болон Бадгарчойлон хийд Дол нуур зэрэг газарт ном үзэж дорно дахины таван эрдэмд суралцсан байна.Тэрээр бага наснаасаа эхлэн унгын болон сургаалийн дуу шүлэг зохиож, улмаар гүн ухааны болон жүжгийн олон арван бүтээлийг монгол төвд хэл дээр туурвижээ.Улмаар 1840 оны үед Галбын уулын гурван хийдийг байгуулжээ.Энэ нь хожмоо Улаан сахиусын, Дэмчигийн, Цагаан толгойн хийд гэхчлэн нэрлэгдэх болжээ.Товч намтарт бичсэнээр “туулай жил буюу 1843 онд Галбын хийдүүдийг бариулж дуусган Чойлонгийн хийдээс их улаан сахиусыг залжээ” гэж бичжээ.Данзанравжаагийн уран бүтээлийн өв дотор яруу найргийн бүтээлүүд чухал байр эзэлдэг.Түүний яруу найргийн бүтээлүүдийг сургаалийн болон авах гээхийн тухай, янаг хайрын болон иргэний утга уянгын шүлэг, гүн ухааны утга уянгын шүлэг, нийгмийн аж төрөл, шүүмжлэлт яруу найргийн гэсэн 4 ангид хуваан үздэг байна.Д.Равжаагийн Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу, Ертөнц авгайн жам оршив, Сэтгэлийг амраагч зэрэг гүн ухааны болон авах гээхийн ёсыг ухааруулах сургаалийн зохиолууд бол, Ичиг Ичиг хмээх алдарт шүлэг нь тухайн үеийн нийгмийг зоригтойгоор шүүмжилсэн бүтээл юм.Эдүгээ түүний монгол төвд хэлээр бичсэн 400-аад бүтээл олдоод байна.Данзанравжаа олон арван дуу зохиосныг түүний Наян зургаан эхт хэмээх зохиолын нь дууны эмхтгэлээс мэдэж болно.Түүний зохиосон Үлэмжийн чанар, Урьхан хонгор, Түвшин сайхан зэрэг дуу нь одоо болтол олон түмний дунд дуулагдсаар байна. Холбогдох эх сурвалж: 1. Хамтын бүтээл “Монгол нутаг дахь түүх соёлын дурсгалт зүйлс” УБ 1999 2.Манлай сумын харьяат өндөр настан Шарвын Лувсанцэдэв гуайтай хийсэн ярилцлагаас /2007.06.17/ 3.Л.Мажаа Өмнөговь аймаг Бага толь-2 УБ 2007 4.Ц.Чойбаатар Э.Гомбожав “Гурван Хөвсгөл миний нутаг” УБ 2004
Байршлын тайлбар :
Тус хийдийн туурь Хан богд сумаас урагш 7-8 км газарт байна.Галбын уулсын дотор Их хадан цохиотын энгэрт байна.Өмнө талд нь гол саарь байна.Урд талд нь 2-3 км газарт Дэмчигийн хийд байна. Цагаан толгойгоос баруун тийш 3-4 км, урд нь 2-3 км-т Дэмчигийн хийд бий.
GPS хаяг :
North 43° 08’ East 107° 07’
Нийт талбайн хэмжээ:
Side1: 300 Side2: 300 Side3: 300 Side4: 300 Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Энэ нь Цагаан толгойгоо бодвол арай багавтар хийд байсан байна. Лав таван том дугана дацантай байжээ.Дугана дацанг дан засмал боржин хөвөөлж довжоо засаад түүхий болсон тоосгоор барьсан байна. Түүний хойт хэсэгт зэрэгцсэн хоёр дугана, урдаа зассан талбайтай. Өмнөө хоёр жижиг сүм, нэг дугана, түүний баруун урд талд бас нэг дугана байна. Мөн зассан талбайтай. Туурийн баруун захад нэг дугана нийт таван дугана дөрвөн суварга байна. Туурийн өмнүүр хэрэм хашаатай.
Сүм хийд байгуулагдсан он :
“Туулай жил Галбын хийдийг бариулж дуусган Чойлонгийн хийдээс их улаан сахиусыг залсан
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : 5-р ноён хутагт Данзанравжаа | Ярилцлагын дугаар: 002
Сэргээн байгуулагдсан огноо :
Хүснэгтийн дугаар :
ӨГХБ 053
судалгааны баг :
Team: Е