Хотонтын хүрээ
Read in English
Сүм хийдийн нэр :
Хотонтын хүрээ,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
225
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Хотонтын хүрээ
Сүм хийдийн төрөл :
дацан
Байрлах аймаг :
Архангай
Сум :
Хотонтын
Баг :
төвд
Аймгийн хуучин нэр :
Сайн ноён
Хуучин хошууны нэр :
Өөлд сүжигт бэйсийн хошуу
Товч түүх :
Архангай аймаг Хотонт сум. Хотонтын хүрээ Хуучин Сайн ноён хан аймгийн Өөлд сүжигт засгийн хошууны нутаг буюу одоогийн Архангайн аймгийн Хотонт сумын нутагт байсан Хотонтын хүрээ нь анх 19-р зууны эхэн үещэр суурь нь тавигдаж гэр дуганд хурж байгаад Бэйс Гунгаадоржийн үед буюу 1840-өөд оны дундуур хошууны Ян булаг хэмээх газар 6 модон дуган барьж хурал номыг тогтмолжуулснаар Хотонтын хүрээний их үндэс тавигджээ.Хотонтын хүрээ байгуулагдаж өргөжин дэвжсэн түүхийн тухай монгол улсын үндэсний түүхийн төв архивт “... Анх тулгар дагаар орсон гүн Данжлаа эхлэн бэйс Жамьяндоржийн үе хүртэл дөрвөн цагийн Лхам хурлыг жасаа болгон хуруулж явсан.Хойно хэбэй бэйс Гунгаадоржийн үед Төр Гэрэлтийн арваннаймдугаар /1838/ онд гэр дуган байгуулж, Чогчин хурал тогтоож, дараагаар бэйс Гунгаадорж чуулган дарга бэйс Цэдэвдорж, бэйс Чимэддэлэг нарын үе хүртэл хугацаанд Янбулаг хэмээх газар удаа дараа зургааан тооны дуган сүм бариулж Чойр, Зурхай, Ламрин, Лочин, Эмийн зүйлийн сургууль хамт явжээ.Төр Гэрэлтйин хоринхоёрдугаар /1842/ онд Манла хурал эмийн зүйлийн сургууль, Их хангал хурах хурал тогтов.Гучдугаар /1850/ онд бэйс Цэдэвдоржийн үед Цагаан сарын Чойнпорол зэрэг олон хурал хурах болжээ.Хориннаймдугаар /1848/ онд энэ хүрээний газар анх удаа Майдар бурхан залж эргүүлэн, цам бүжиг бүжиглэхийг эхлэн тогтоов.Түгээмэл элбэгтийн хоёрдугаар /1852/ онд эхлэн Жанрайсэг, Махгал, Дарь-эх, Гүнрэг зэрэг хурлыг тогтоов.Арваннэгдүгээр /1861/ онд Махгалын дончид эхлэн тогтоож, Ганжуур, Данжуур судар залж хуруулав.Бүрэнт Засагчийн аравдугаар /1871/ онд Гүнрэг Зурхай тэргүүтэн хурлуудыг тогтоов.Хориндолоодугаар /1901/ онд бэйс Чимэддэлэгийн үед Чойр хурлыг тогтоов.Эдгээр хурлыг одоо үргэлжлэн хурсаар буй...” гэсэн 1919 оны 1-р сарын 23-ний өдөр огноолсон баримт хадгалагдаж байна.20-р зууны эхэн үеэр Хотонтын хүрээ нь 200 гаруй ламтай, 4 жастай, 10-12 сүм дуган дацантай хурал номын газар байжээ.Мөн хүрээний амьдралыг дагаж суурьшсан борчууд /цөөхөн малтай буюу малгүй өрх иргэд мөн / Хятадын худалдааны мухлаг энд үйл ажиллагаа явуулж байв.Хотонтын хүрээ нь 75 баг бүхий Цам гарах, Хайлан хурах, Майдар эргэх, Сор залах, Нүгнээ сахих, Ганжуур эргэх зэрэг шашин номын зан үйлийг тогтоосон дэг жаягын дагуу тогтмол цаг хугацаанд хийдэг байжээ.Уг хүрээ Ооромбо гэгээний хүрээ, Өөлд бэйсийн хүрээтэй нилээд холбоотой ажиллаж байсан ба Эрдэнэзуу хийдийн дэгтэй байжээ. Холбогдох эх сурвалж: 1.Архангай аймгийн Хотонт сумын 4-р багийн иргэн өндөр настан Сосорбурам гуайтай хийсэн ярилцлагаас 2007.07.03/ 2.Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004
Байршлын тайлбар :
Хотонт сумын төвийн зүүн хойд хэсэгт сумын төвийн гэр хорооллуудын хойд талд уг хүрээний туурь оршино. Зүүн талд Цэнгэлийн булаг хэмээх жижиг горхи 120-д метрт, хойд талд хоёр том хиргисүүр 50-д метрт, өмнө талд гэр хорооллын гудамж 40-д метрт байна.
GPS хаяг :
North 47° 11’ East 102° 09’
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Туурийн орчим 1960-1990-д он хүртэл гэр хорооллын айлуудын хашаа гудамж байж байгаад 1990-2000 оны үед нураагдсан учир туурийг тодорхойлох боломжгүй.
Сүм хийд байгуулагдсан он :
1830-аад он
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
150-д лам
Хүснэгтийн дугаар :
АРХТ 060
судалгааны баг :
Team: Г
