Baatar vangiin khuree
Read in Mongolian
Name(s) of Temple :
Baatar vangiin khuree,Nuur mogoi,
Tibetan name(s) Cyrillic (DOMM 2007):
Шаравдаржаалин
Tibetan name Wylie:
*shes rab dar rgyas gling
Rinchen Number :
889
Rinchen Name :
Nuur mogoin khuree, Baatar vangiin khuree, Sharavdarjaalin
Type of Monastery/Temple:
Monastic School
Aimag where the temple is located:
Govi-Altai
Sum where the temple is located:
Bayan-Uul soum
Old Aimag Name :
Zasagt Khan
Old Khoshuu Name :
Baatar vangiin khoshuu
Historical Summary (In Mongolian only):
Говьалтай аймаг Баянуул сум. Нуур могойн хийд /Баатар вангийн хүрээ, Шаравдаржаалин/ Хуучин засагт хан аймгийн Баатар ван Базар вааний хошууны нутаг буюу одоогийн Говьалтай аймгийн Баянуул сумын нутагт байсан Нуур могой хүрээ буюу Шадавравжаалин хийдийг анх үүсэн байгуулагдсан тухай 1919 оны хавар Засагт хан аймгийн Чуулган даргаас үйлдсэн түүхийн эх сурвалж баримт бичиг эдүгээ Монгодл улсын үндэсний төв архивт хадгалагдаж байна.Уг баримтанд “..Чин вангийн зэрэг Жүн ван Бэйлийн зэрэг жанжин Баатар засаг хошууны бэйс Базарваань манай нэгэн хошуу засаг Эрдэнэгомбын үед Энхамгалангийн гучинтавдугаар /1696/ онд 40 ламаар хурал хуруулж /дөчин дуу/ хэмээн Цогчин номын сургууль үүсгэн тогтоож “Шаравдаржаалин” хэмээх нэрийджээ.Хойно Засаг чоймболын үед Төр Гэрэлтийн наймдугаар /1828/ онд Ламрин хурал хурж, Вандандашлин хэмээх дацанг үүсгэжээ.Засаг Маньбазарын үед Түгээмэл Элбэгтийн хоёрдугаар /1852/ онд Дүйнхор ном эхлэн хурж дараа нь Засаг Сономцэрэнгийн үед Түгээмэл Элбэгтийн наймдугаар /1858/ онд Мэгзэмийн бүтээл үүсгэн Майдар эргэж, Цам бүжиглэх зэрэг хурал сургууль үйлдэж эхэлжээ.Хожим Жанжин Баатар ван Базарваанийн үед Бадаргуулт Төрийн арванзургаадугаар /1890/ онд Цаннид номын сургууль эхлэн тогтоож “Шадавчоймжин” хэмээх нэр хүртжээ.Мөн Төр Гэрэлтийн арвандолоодугаар /1891/ онд Яр Хайлан хурж эхэлжээ.Улмаар 1916 онд Жүдийн хурал тогтоож 1917 онд “Чойнвандаржалин” хэмээх нэр шагнажээ.Эдгээр хурлын хүрээ сүмүүд бүгд Нуур Могой хэмээх газар нутаглан сууна...” гэж дээрх баримтанд бичсэн байна.19-р зууны сүүлч 20-р зууны эхээр уг хүрээ 700 орчим лам хуврагтай байсанг бол 1930-аад оны үед 320-иод лам хувраг үлдсэн байжээ.1937 онд хүрээ хийд хаагдахын өмнө хийдийн хамба нь Яринпил гэж хүн байв.Мөн Өвгөн Шунлайв багш /Чойрын дацангийн ловон байсан/, Наваан зурхайч, шударга лам Цоохор хэмээх Дорж, Лхагва гавьж Зэрэг эрдэм чадалтай лам нар олон байжээ.Зуны эхэн сард Ловонгийн нурууны цагаан оройг тахидаг байв.Мөн хүрээний гадна цөөн тооны зоч лам нар байсан гэдэг.Тус хүрээ нь 1920-1921 оны үед Орсын цгаантнуудын хөлд нэрвэгдэж дээрэм тонуулд өтрсөн бөгөөд энэ үед хурал ном нь тасраагүй байж байгаад 1937 оны эхээр бүр мөсөн хаагджээ.Одоо Баянгол сумын төв дээр Нуур Могойн хүрээний хурал номыг сэргээж шинэ цагийн Шаравдаржаалин хийд байгуулагдан хурал ном хурж байна. Холбогдох эх сурвалж: 1.Баянуул сумын нийгмийн ажилтан Баасандорж гуайтай хийсэн ярилцлагаас 2007.08.30 2.Монгол улсын үндэсний төв архив. ФА – 3 , д – 1 , хн – 527
Description of location :
The site is located to the south-east of the soum centre.
GPS coordinates :
North 47° 06’ East 095° 04’
Total site area:
Side1: 10 Side2: Side3: Side4: Side5: Side6:
Revived temple on site :
No
Site status at the time of survey :
The remains of the main temple are barely visible.
Date of establishment of the monastery/temple :
1881
Date of closing and destroying the monastery :
Revival of the old monastery/temple:
Yes
Registration number of the revived temple:
ГАБУ 002
Founder's name and title (if known):
Name and title : Оюунчимэг - Interview Number:
Name and title : Хүдэрээ - Interview Number:
Name and title : Амар лам / Гандантэгчинлэн хийд/ - Interview Number:
Date of Revival:
Monks in Old Temple :
about 800 monks
Form Number :
ГАБУ 112
Survey Team :
Team B
