Цоохорын хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Цоохорын хурал,

Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Дашчойнпиллин

Төвд нэр Уайли:
*bkra shis chos 'phel gling

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
267

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Цоохорын хурал /Цагаан бургас хурал, Дашчойнпиллин /

Сүм хийдийн төрөл :
цагийн хурал

Байрлах аймаг :
Булган

Сум :
Хутаг-Өндөр

Баг :
Хонгор баг Цагаан бургасны эх

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Хуучин хошууны нэр :
Намнан уулын хошуу ,Баатар Вангийн хошуу

Товч түүх :


Булган аймаг Хутаг өндөр сум. Цоохорын хурал /Цагаан бургасны хурал/ Түшээт хан аймгийн Баатар вангийн хошуу одоогийн хутаг өндөр сумын төвөөс зүүн хойш 18-20 км орчимд Цагаан бургасны голын адаг Сэлэнгэ мөрний ар хөвөө Дуганы шил хэмээх газар байрлаж байв.Нутгийнхны ярьдаг аман домогт өгүүлэх нь “...Халхын өндөр гэгээний төрсөн дүү Юм-Чиндолгор, төвд угсааны Балдансангас гэгч мэргэн түргэн, хараалч, жатгач ламтай ханилахад дургүйрэхэд нь тэд “Богд гэгээнийг ална” гэснээр хажиглагдан, Дайчин вангийн хошуу ноён зөвшөөрснөөр Сэлэнгэ нутагт ирж амьдарч байгаад үхэхэд нь тэр хоёрыг Сэлэнгэ мөрний ар хөвөө Дунд Бурхуудын өвөр Өргөөн зусланд нутаглуулсанд буг болж айл амьтныг айлгаж ичээх болсноор хэрүүл маргаан дэгджээ.Дайчин ван, Итгэмжит бэйс хоёр хошуу хамтран хэлэлцээд 18-р зууны эхэн үед Найрамдлын дуган нэртэйгээр 2 дуганыг барьж босгон Дашчоймпиллон гэж нэрлэжээ.Хоёр хошуунаас Найрамдлын хурлыг жилд нэг удаа намар цаг хурах ба хоёр хошууны хүрээ хийдүүдээс аль л чарамхийх хуврагуудаа ирүүлж Арван хангал хураад, эцэст нь ерөөл авахуулж өндөрлөдөг.Энэ хуралд хол ойрын 200 шахам лам нар эрдэм чадлаа гайхуулдаг байж.Ийнхүү газар газрын лам нар учир нутагт Цоохорын хурал хэмээн нэрлэгдэх болжээ.Найрамдлын хурал Цоохорын өөх хэмээх онц сонин буянтай наадмаар төгсөнө.Жил бүр 4 үхэр, 20-иод хонь, 20-иод яалж 4 том тогоонд чанан хуралд хурсан хувраг, цугларсан сүсэгтэн олныг алаггүй цатгах ба эцэст нь өөх идэх уралдаан болж, хамгийн их өөх идсэн амны хишигтэн лам хар, эр эм хэнийг нь ч идэшний сувай үнээгээр шагнадаг заншилтай байжээ...”хэмээн өгүүлдэг.1939 онд уг хурал хаагдсан байна..Дуганыг 1940-өөд онд буулган ховилтой хар модон банзнууд нь нутгийнхан малын хашаа болжээ. Холбогдох эх сурвалж: 1.Ханатай багийн иргэн Нямжанцан гуайтай хийсэн ярилцлагаас 2007.07.31 2.Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004

Байршлын тайлбар :
Хутаг-Өндөр сумын төвөөс зүүн хойш 18 км яваад Цагаан бургасны давааны бэлд хойд уул нь Цагаан бургасны голын адагт, Сэлэнгэ мөрний ар бэлд ойт хээрийн бүсэд хоёр дуганы туурь бий. GPS given for Khutagt-Undur (khutag ondor) sum centre.

GPS хаяг :
North 49° 23’  East 102°  42’

Нийт талбайн хэмжээ:
Side1: У 12 Side2: Ө 10 Side3: У 10 Side4: Ө 8 Side5: Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Энэ хоёр дуганы туурь нь хангай ойт хээрийн бүсэд ургадаг ургамлаар шигүү хучигдсан ба гаднаас нь хараад олохгүй нутгийн мэддэг хүнээр заалгаж очно. Очиход өвс ургамлын ёроолд суурийн бололтой засмал хавтгай чулуу газрын хөрсөнд шигдээстэй байна.

Сүм хийд байгуулагдсан он :
XVIII зууны эхэн үе

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Дайчин ван, Итгэмжит бэйс нар | Ярилцлагын дугаар: 001

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
20-д лам

Хүснэгтийн дугаар :
БУХУ 007

судалгааны баг :
Team: Г

Газрын зураг :