Хатгал харуулын дуган

Read in English

Сүм хийдийн нэр :
Хатгал харуулын дуган,/Дэчиндаржаалин сүм /,

Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Дэчиндаржаалин

Төвд нэр Уайли:
*bde chen dar rgyas gling

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
104

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Хатгалын хурал

Сүм хийдийн төрөл :
хийд

Байрлах аймаг :
Хөвсгөл

Сум :
Алаг-эрдэнэ

Баг :
2-р баг Адууны ам хэмээх газар

Аймгийн хуучин нэр :
Засагт хан

Хуучин хошууны нэр :
Ахай бэйсийн хошууны Наран отог

Товч түүх :


Хөвсгөл аймаг Ар булаг сум. Хатгал харуулын дуган “Дэчиндаржалин” сүм. Хөвсгөл аймгийн Ар булаг сумын төвөөс зүүн хойш 38 км-т 2-р багийн нутаг Эгийн голын зүүн эрэг Баянхайрхан уулын өмнөд талд Адууны ам хэмээх өрөгн ам бий. Энэ амны эхэнд Урианхайн хязгаарын Хатгал харуулын дуган хэмээх 2 дуган байжээ.1880-аад оны үед байгуулагдсан энэ дуганыг Луузанловон гэдэг хүн тэргүүлж байжээ.Энэ дуган нь хязгаар нутгийн сүсэгтэн олон хөөцөлдөх харуулын дугануудын нэг байсан бололтой.ТЕГ-ын архивт “...Хатгал боом харуулын Дэчиндаржаалин сүмд Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор ван Цэдэнсодном, Үйзэн гүн Баточир,Сэцэн чин ван Наянт, Мэргэн гүн Мөнх очир, Зоригт гүн Гончигчойжин, Эетэй гүн Даянжалбуу, Ахай Бэйс Цэрэндорж нарын хошуудаас суусан лам 99 буй.Харьяат жасын эх цаас 251, даалимба 11, нимгэн цай 30, адуу 62, хонь 264, сарлаг үхэр 71 болно...” гэсэн баримт байна./ТЕГ-ын архив.ФА.-180. д-1. х-1, 2/ Эдгээр мэдээллүүдээс үзвэл Дэчиндаржаалин сүм нь 1-2 дугантай цөөвтөр ламтай боловч байнгын хуралтай байдаг тэр үеийн хязгаар харуул нутгуудад нийтлэг байсан сүм дугануудын нэг бололтой.Уг дуганы хурал номын үйл ажиллагаа 1937 оны зун хаагдаад дахин сэргээгүй байна. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч, Б.Сайнхүү. “Монголын хүрээ хийдийн түүх” УБ.2004, 2.Д.Сэнгэбазар “Уулын эх Алаг Эрдэнэ” УБ.2005, 3.Арбулаг сумын ЗДТГ-ын дарга Сэнгэбазартай хийсэн ярилцлагаас /2007.06.10/

Байршлын тайлбар :
Алаг-эрдэнэ сумын төвөөс зүүн хойш 38 км-т 2-р багийн нутагт Адууны ам хэмээх газар бий. Өндөр уулын бүсэд Эгийн голын зүүн эрэгт, Баянхайрхан уулын өвөр хормойд, зүүн талд Адууны ам хэмээх өргөн аманд байна./5 дуган гэрийн бууриуд/

GPS хаяг :
North 49° 11’  East 100°  08’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Дуганы туурь сайн мэдэгдэхгүй. Газрын хөрснөөс дээш 3-4 см өргөгдсөн шороон далангаар туурийн хэмжээг тодорхойлж байна.

Сүм хийд байгуулагдсан он :
1889 он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
Yes

Шинээр бүртгэгдсэн сүм хийдийн дугаар:
ХӨХТ 011

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Луузан ловон | Ярилцлагын дугаар: 001
Нэр, цол хэргэм : А.Амараа / Хөвсгөл аймаг, Хатгал сум, тус хийдийн лам / | Ярилцлагын дугаар:

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
90-100 лам

Хүснэгтийн дугаар :
ХӨАЭ 044

судалгааны баг :
Team: Г

Сэнгэбазар


Аман түүх

Газрын зураг :

Байршилын зураг :

Site plan drawn by surveyors