Бугатын туурь

Read in English

Сүм хийдийн нэр :
Бугатын туурь,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
172

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Махагалын хурал

Сүм хийдийн төрөл :
цагийн хурал

Байрлах аймаг :
Архангай

Сум :
Өндөр Улаан

Баг :
2-р баг Халуй баг

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Хуучин хошууны нэр :
Сэцэн чин вангийн хошуу

Товч түүх :


Архангай аймаг Өндөр улаан сум. Бугатын хурал /Махгалын хурал/ Сумын төвөөс зүүн хойш 70 орчим км-т Согоотын их Элстэй хэмээх газар Бугатын хурал буюу Махгалын хурлын 1 дуган байжээ.Дуганын зүү нурд талд Бугат хэмээх газар бий.Уг хурал нь 19-р зууны сүүлч үед байгуулагдаж 50 орчим жил оршин тогтноод 1930-аад оны үед хаагджээ.Очирваань шүтээнтэй уг хуралд 20 орчим лам байнга сууж хурдаг.Майдар эргэх, Ганжуур эргэх, Нүгнээ сахих, маанийн бүтээл хийх зэрэг шашин номын зан үйлийг хийдэг.Хурал ном нь харьцангүй тогтворжижи жигдэрсэн хурал байжээ.Хойд талын нь Баян хайрхан уулыг Очирваанийн дүртэй уул гэж ярилцдаг ажээ.

Байршлын тайлбар :
Сумын төвөөс зүүн тийш Согоотын эх Элстэй хэмээх газар /70 орчим км)-т оршино. Хойно нь Хануйн гол, зүүн урд нь Бугат хэмээх газар байдаг.Өндөр уулын бүсэд байдаг. Хойд талын Баянхайрхан уулыг Очирваанийн дүрстэй уул гэдэг.

GPS хаяг :
North 48° 97’  East 100°  83’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Өндөр уулын бүсэд модон дотор байх энэ дуганы туурь үндсэндээ арилж ул мөргүй болсон. Туурийн дээр ойн бүсийн өндөр ургамал битүү ургасан.

Сүм хийд байгуулагдсан он :
Мэдээлэл байхгүй

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Мэдэгдэхгүй | Ярилцлагын дугаар:

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
Мэдэгдэхгүй

Хүснэгтийн дугаар :
АРӨУ 013

судалгааны баг :
Team: Г

Газрын зураг :