Хошуу хийд

Read in English

Сүм хийдийн нэр :
Хошуу хийд,Дашпунцоглин,Өлзийгөөр арвижуулагч хийд,Онгийн гурван хийдийн урд хийд,Галданшаддүвлин хийд,Үлэмж аривжуулагч,Хошуу хурлын хүрээ /Түшээт вангийн хошууны гол хийд/,Хошуу хурлын хийд,

Төвд нэр(үүд) кирилл үсэг (DOMM 2007):
Галданшаддүвлин, Дашпунцоглин

Төвд нэр Уайли:
*dga' ldan gshad sgrub gling, *bkra shis phun tshogs gling

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
719

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Хошуу хүрээ / Түшээ Вангийн хүрээ, Онгийн голын хүрээ, Гайхамшигт сайн билэгт сүм/

Сүм хийдийн төрөл :
хүрээ

Байрлах аймаг :
Дундговь

Сум :
Дэлгэрхангай сум

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Хуучин хошууны нэр :
Говь түшээ гүний хошуу

Товч түүх :


Дундговь аймаг Дэлгэрхангай сум. Түшээ вангийн хошуу хүрээ. /Онгийн хүрээ./ Түшээт хан аймгийн Говь түшээ ван Лхамсүрэнгийн хошууны гол хүрээ болох Онгийн хүрээ нь Дэлгэрхангай сумын төвөөс баруун урагшаа 70 орчим км-т Чандмань уулын өмнө бэлд суурьшиж байжээ.Тус хүрээг үүсэн байгуулагдсан тухайд “...Түшээт чин ван Лхамсүрэнгийн хошуунд анх Чин Улсын Энх амгалангийн 47-р /1709/ онд харьяат засаг ноён Доржванчигийн үед олон сүсэгтэн эвсэн нийлж Дээдийн шавдан бататгах ба хамаг амьтны тусын тулд уул хошууны нутаг Онги голын зах Түг овоо хэмээх газар сүм,суварга хэд хэдийг байгуулсны дараа Чин улсын хааны зарлигаар “Гайхамшигт Сайн Билэгт сүм” хэмээн нэр шагнасан.Энд Гүнрэг,Минтүг,Цам,Ярхайлин зэрэг хурал хурж дараа нь Цанид,Жүд,Дүйнхор,Манба дацангууд байгуулж олон зүйлийн хурал ном дэлгэрүүлэн буй...”хэмээн бичсэн баримт Үндэсний төв архивийн гар бичмэлийн фондод хадгалагдаж байна Нутгийн зарим ахмадуудын яриагаар 1840-өөд оны үед хошуу ноён С.Балдандорж /Балдорж/ цорж лам Барь Ёнзон Дамцагдорж нар үүсгэн байгуулсан гэж буй нь ташаа бололтой Доржванчиг---Анхны засаг Лидэрийн хүү.Хошууны 2 дахь ноён./1694-1728 он/ Дээдийн шавдан бататгах—Манжийн хаан эрүүл энх байж,урт удаан наслахын төлөө ном уншихыг ингэж нэрлэдэг байв.. Минтүг--“Акшоби” бурхны сүм буюу хурал. Тус хийд нь 19-р зууны сүүлч 20-р зууны эхээр 1000 орчим ламын данстай үүнээс хүрээнд байнга суудаг нь 400 гаруй.Манба,Зурхай,Жүд,Гүнрэг,Дүйнхор зэрэг таван дацан сургалттай,хүрээний гол шүтээн нь Улаан Жамсран байжээ.81 тохой өндөр Майдар бурхантай байсан ба зуны эхэн сард Майдар эргэх ёслол хийдэг.75 цамтай байжээ.Жил бүрийн зуны эхэн сард Дэлгэрхангай уулыг тахидаг байсан байна.Энэ хүрээнд олон арван эрдэм чадалтай лам хувраг байснаас хамгийн нэрд гарсан нь Доёд зурхайч гэж алдартай зурхайч байжээ.8-р Богд Жавзандамбыг анх Төвдөөс залахад Их хүрээний ноёд мяндагтнууд энэ хүрээн дээр угтаж авч байсан түүхтэй.Тус хүрээний хурал ном 1935 оны өвлөөс бүрэн хаагдсан ба сүм дуганы бурхан тахил судар ном үндсэндээ бүгд устгагдсан бололтой.Одоо шинээр сэргээгдсэн сумын Дашчойнхорлин хийдэд тахилын хоёр мөнгөн цөгц л үе дамжиж иржээ.Хүрээний туурин дээр одоо хэдэн жижиг шавар дуганы ором,мөн айраг хадгалж байсан гэх газар ухсан зоорь маягийн нүх үлдсэн байна. Энэхүү Онгийн хүрээ нь 18-20-р зууны үеийн Түшээг Хан аймгийн Говь Түшээ гүний хошуу,Богд хан уулын аймгийн Дэлгэрхангай уулын хошууны/1923-1931 он/ буддын шашны ном соёлын том төв болж байжээ. Холбогдох эх сурвалж: 1.Монгол Улсын Үндэсний төв архив.ФА-3 , д-1 , хн-1011. 2.Дэлгэрхангай сумын Дашпунцаглин хийдийн тэргүүн лам Батсүхтэй хийсэн ярилцлагаас./2007.06.25./

Байршлын тайлбар :
Майдар:Хошуу гэдэг газарт Онгийн голын зүүн эрэгт Чандмань уулын урд талд сумын төвөөс баруун урагшаа 70 км-т оршино.

GPS хаяг :
North 45° 09’  East 104°  07’

Нийт талбайн хэмжээ:
Side1: У250 Side2: Ө200 Side3: Side4: Side5: Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Сүм хийд байгуулагдсан он :
1700 он
1840-1850 он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
Yes

Шинээр бүртгэгдсэн сүм хийдийн дугаар:
ДУДХ 008

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Цорж лам Брагри Ёнзон Дамцагдорж | Ярилцлагын дугаар: А 38
Нэр, цол хэргэм : Хошуу ноён С.Балдандорж /1837-1875 он / | Ярилцлагын дугаар: А 38

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
1000 лам
562 лам
800-1000 лам данстай байдаг ч 300
500 лам
800 лам

Хүснэгтийн дугаар :
ДУДХ 017

судалгааны баг :
Team: Д

Батсүх


Аман түүх

Газрын зураг :

Нэмэлт материал

ДУДХ 017

Архивын зургууд :

Байршилын зураг :

Site plan drawn by surveyors

Цуглуулсан баримтууд :

ДУДХ 017  ATSF  Л.Пүрэвдорж   Дэлгэрхангай сумын хураангуй түүх  Ном Хуудас :12-15  0000-00-00  Мандалговь    Д