Бэйсийн хүрээ
Read in English
Сүм хийдийн нэр :
Бэйсийн хүрээ,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
212
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Бэйсийн хийд
Сүм хийдийн төрөл :
дацан
Байрлах аймаг :
Архангай
Сум :
Булган
Баг :
Хүрээний тал гэдэг газарт
Аймгийн хуучин нэр :
Сайн ноён
Хуучин хошууны нэр :
Сэцэн чин вангийн хошуу
Товч түүх :
Архангай аймаг Булган сум. Бэйсийн хүрээ Хуучин Сайн ноён хан аймгийн Цэцэн чин вангийн хошуу одоогийн Архангай аймгийн Булган сумын төвөөс урагш 11 км орчимд 1-р багийн нутаг урд Тамирын голын хойд эрэг хүрээний тал гэдэг газар энэ хийд оршиж байжээ.1798 оны үед байгуулагдсан гэх энэ хурал номыг үүсгэн байгуулах бэхжүүлэхэд тус хошууны Бэйс Ванжуурсүндэв, угсаа залгасан бэйс Дондогдорж, Балдорж нар чухал үүрэг гүйцэтгэжээ.Уг хийдийн тухай улсын төв архивийн фондод “...Бас урьд тушаалын засаг чин ван Лхаваандоржийн үед тус хошуунд хавсарсан Ванжуурсүндэв нар Сайшаалтай Ерөөлтийн гуравдугаар /1798/ онд тарнийн хурал тогтоож сүм байгуулжээ.Бас Засаг ван Цэндбазарын үед тус хошуунд хавсарсан бэйс Балдорж Төр Гэрэлтийн хориндөрөвдүгээр /1844/ онд судар тарнийн хосолсон хурал тогтоож сүм байгуулжээ.Чин Улсын Богд хаанаас “Цэнгэлээр амар болгогч” сүм хэмээх нэр шагнажээ.Энэ сүм дуганууд тус хошууны нутаг урьд Тамир голын хойт этгээд Мандалын тал хэмээх газар нутаглана...” хэмээсэн баримт хадгалагдаж байна.Анх 40 ламтай үүссэн энэ хийд 1930-аад оны эхээр 200 гаруй ламтай байжээ.Хаагдахын өмнө хийдийн тэргүүн лам нь Жамбадовдон гэж хүн байв.Энэ хийдэд маараамба Жамбабалдив нарын чадалтай лам нар цөөнгүй ажээ.Уг хийд нь 1932 оны дундуур хаагдаж 1933 оны эхээр дахин сэргэж 1937 онд бүр мөсөн хаагджээ.Нутгийн хүмүүс Бэйсийн хүрээ гэж нэршсэн боловч энэ нь хийд байсан гэж үзэж байна.Өөрөөр хэлбэл 7-8 сүм дугантай, 200-гаад ламтай хийд байжээ. Холбогдох эх сурвалж: 1.Монгол улсын үндэсний төв архив. ФА-3, д – 1, хн – 121 2.Эрдэнэбулган сумын 1-р багийн харьяат өндөр настан Дүгэрсүрэн гуайтай хийсэн ярилцлагаас 2007.07.03
Байршлын тайлбар :
Ойт хээрийн бүсэд Архангай аймгийн Булган сумын төвөөс зүүн урагш 12 км зайд багийн нутаг Хүрээний тал хэмээх газарт байна. Урд тамир голын хойд эргээс 200 м зайд Номт хэмээх модот уул, баруун талд Баян-өндөр уул, зүүн хойно Хонгор овоо баруун хойно Зуун модны ам байна.
GPS хаяг :
North 47° 18’ East 101° 15’
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Одоогийн байдлаар 7 дуган сүмийн туурь газрын хөрснөөс 40-50 см өргөгдөн шороон далан, чулуун суурь тодорхой харагдана.Мөн 2 суварганы газраас 50-70 см овойсон ба 1 худгийн туурь хөрснөөс доош 60-80 см хонхорхой байна.
Сүм хийд байгуулагдсан он :
1818 хаврын тэргүүн сарын 23
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Бэйс Дондогдорж | Ярилцлагын дугаар: 001
Сэргээн байгуулагдсан огноо :
Хуучин хийдэд сууж байсан лам нар
200-аад лам
Хүснэгтийн дугаар :
АРБГ 058
судалгааны баг :
Team: Г
