Гүнжийн сүм

Read in English

Сүм хийдийн нэр :
Гүнжийн сүм,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
423

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Баруун баянгийн хурал /Баянгийн хурал, Гүнжийн сүм /

Сүм хийдийн төрөл :
cүм

Байрлах аймаг :
Төв

Сум :
Эрдэнэ

Баг :
Хөх чулууны голын эх. Б.Ринченгийн жагсаалтанд №423 хуучнаар Төв аймгийн Баянзүрхын нутагт тэмдэглэгдсэн байна.

Аймгийн хуучин нэр :
Түшээт хан

Хуучин хошууны нэр :
Дархан чин вангийн хошуу

Товч түүх :


Төв аймаг Эрдэнэ сум. Гүнжийн сүм Сумын төвөөс хойш 110 орчим км газар Хэнтийн нурууны салбар уул Баян уулын өвөр хормой хөх чулууны голын эхэнд өндөр уулын хөвч модон дунд энэ сүм байдаг.Энэ нь Түшээт хан Чахундоржийн ач хүү Дондовдоржид 1697 онд Манжийн хаан охиноо гэргий болгон өгчээ.Дондовдорж үүнээс 43 жилийн дараа ар Халхын газраа нас барсан Манжийн Энх амгалан хааны охин “Хичээнгүй Амарлингуй” гүнжийн шарьлийн хөшөөг 1740 онд бариулжээ.Гүнжийн сүмийн тууринд 2,5 метр өндөр хэрмэн хашааны туурь, үүний дотор гол сүм, шарьлийн суварга бий.Хэрмэний гадна талд харгалзагчийн байшин, цамхагийн туурь үлджээ.Суварганы дор байсан булшны барилга байгууламж нь 7,5 метр урт 5 метр өргөн, 1,75 метр өндөр бөгөөд дотуураа тоосго өрсөн давхар өрөөтэй байв.Гол сүм нь дөрвөлжин хэлбэртэй 4,2 метр өндөртэй 8 баганатай бөгөөд урдаас хойшоо нэвт гарсан хаалгатай байжээ.Гүнжийн сүм нь 13-р зууны үеийн нэрт хаад хутагт хувилгаадын шарьлийг суваргалан оршуулдаг төв азийн монголчуудын оршуулгын зан үйл 17-р зууны хагсаас хойш шарилтай гүдэнгийн гадуур сүм барьдаг болсон шинэчлэлийг харуулж байна.Уг сүмийг барьсны дараа 19-р зууны сүүлч үе хүртэл мөнх зултай тахилч ламтай сар жилийн дүйцэн өдрүүдээр лам нар очиж хурал хурдаг байжээ. Холбогдох эх сурвалж: 1.Сэдэвчилсэн лавлах “Монгол нутаг дахь түүх соёлын дурсгалт зүйлс” УБ 1999 2.Л.Хэнчяахав “Төв аймаг бага толь” УБ 1993 3.Эрдэнэ сумын өндөр настан ахмад багш Дашдондог гуайтай хийсэн ярилцлагаас 2007.11.10

Байршлын тайлбар :
Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт сумын төвөөс хойш 100 орчим км газарт. Хэнтийн нурууны салбар уулс Баян уулын өвөр хормой Хөх чулууны голын эхэнд байх нурсан сүмийн балгас. Ой хөвчийн бүсэд өндөр уулын толгойд машинаар очиход бэрх энэ сүмд очихын тулд машинаар явж цааш мориор тэгээд явганаар явж хүрнэ.Яг тэр газрын нэр нь Хөх чулууны голын гурван эх.

GPS хаяг :
North 48° 73’  East 107°  47’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Морин жим дагаж явсаар Гүнжийн сүмд хүрэхэд өндөр уулын бүсийн ургамал шигүү битүү ургасан мөн хус, жодоо,нарс, хар мод бүхий хөвчийн цоорхой бяцхан дэвсэг дээр сүмийн балгас байх ба энд очсон хүмүүсийн босгосон овоо, хэн хэзээ босгосон нь үл мэдэгдэх Гүнжийн сүм хэмээх модон дээр бичсэн самбар буй.

Сүм хийд байгуулагдсан он :
1715-1720 оны эхэн үе

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Дархан чин ван хошуу ноён Дондовдорж | Ярилцлагын дугаар:

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
Мэдэгдэхгүй

Хүснэгтийн дугаар :
ТӨЭР 045

судалгааны баг :
Team: Ж

Газрын зураг :

Нэмэлт материал