Бөөрөлжүүтийн хурал
Read in English
Сүм хийдийн нэр :
Бөөрөлжүүтийн хурал,
Ринченгийн жагсаалт дахь дугаар :
184
Ринченгийн жагсаалт дахь нэр :
Бөөрөлжүүтийн хурал, Доод Бөөрөлжүүтйин хурал
Сүм хийдийн төрөл :
цагийн хурал
Байрлах аймаг :
Архангай
Сум :
Тариат
Баг :
Бөөрөлжүүт баг Доод Бөөрөлжүүтийн гол
Аймгийн хуучин нэр :
Сайн ноён
Хуучин хошууны нэр :
Далай Чойнхор Вангийн хошуу Үйзэн тайжын баг
Товч түүх :
Архангай аймаг Тариат сум. Бөөрөлжүүтийн хурал Сумын төвөөс зүүн хойт Зүгт 31 км Бөөрөлжүүт багийн нутаг доод Бөөрөлжүүтийн голын Өлзий талын аманд 2-3 дуганы туурь байна. Өмнө талд 1км орчимд болон баруун хойно 3-4 км-т тус тус нэргүй тойрог бий. Туурийн хойно 120 метр орчимд малын тэжээлийн агуулах байсан цагаан шавар байшин бий.1906 оны үед байгуулагдсан энэ дуганд 1937 оныг хүртэл цагийн хурал хурж байжээ.Харин уг дугануудыг 1960-1970 оны үед нураагдсан байна.Уг цагийн хуралд жил сарын дүйцэн өдрүүдээр лам нар цуглаж цагийн хурал хурдаг байжээ.Өвлийн улиралд 10 гаруй лам цуглагдаг бол зун намрын дулааны улиралд 30 шахам лам байнга цуглаж хурдаг байв. /Тариат сумын өндөр настан лам Дашравдан гуайтай хийсэн ярилцлагаас 2007.06.29/
Байршлын тайлбар :
Сумын төвөөс зүүн хойт зүгт 31 км Бөөрөлжүүт багийн нутаг доод Бөөрөлжүүтийн голын Өлзий талын аманд 2-3 дуганы туурь байна. Өмнө талд 1 км орчимд болон баруун хойно 3-4 км-т тус тус нэргүй тойрог бий. Туурийн хойно 120 метр орчимд малын тэжээлийн агуулах байсан цагаан шавар байшин бий.
GPS хаяг :
North 48° 13’ East 100° 07’
Нийт талбайн хэмжээ:
Side1: У 15 Side2: Ө 12 Side3: У 10 Side4: Ө 6 Side5: Side6:
Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No
Судалгаа явуулах үеийн байдал :
Ойн хээрийн бүсэд байх энэ балгасыг чулуун дэр, суурь чулуунууд үндсэндээ хэвэндээ үлдсэн. Уг 2 чулуун сууриар 2 дуганы хэмжээг баримжаална.
Сүм хийд байгуулагдсан он :
1906 оны үе
Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :
Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No
Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Сэргээн байгуулагдсан огноо :
Хүснэгтийн дугаар :
АРТР 028
судалгааны баг :
Team: Г