Хануйн хүрээ

Read in English

Сүм хийдийн нэр :
Хануйн хүрээ,Тойн ламын хүрээ,Саруул гүний хүрээ,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
162

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Хануйн хүрээ, Тойн ламын хүрээ

Сүм хийдийн төрөл :
дацан

Байрлах аймаг :
Архангай

Сум :
Хайрхан

Баг :
Асгат баг Хүрээний туурь гэдэг газарт

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Хуучин хошууны нэр :
Саруул гүний хошуу

Товч түүх :


Архангай аймаг Хайрхан сум. Хануйн хүрээ. /Тойн ламын хүрээ, Саруул гүний хүрээ/ Хуучин Сайн ноён хан аймгийн Саруул гүний хошуу олдоогийн архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн нутаг Хайрхан сумын төвөөс зүүн тийш 25 км орчимд Хануй голын хойд бие Хүрээний туурь хэмэх газарт энэ хүрээ оршин тогтнож байжээ.Нэршилийн хувьд Хануй хүрээ гэдэг нь газар усны нэрээр нэрлэсэн, Тойн ламын хүрээ гэдэг нь уг хүрээг үүсгэн байгуулагч Жанцантойн ламын Тойн лам хэмээх алдараар, Саруул гүний хүрээ гэдэг нь уг нутаг хошууны засаг захиргааны нэрээр нэрлэсэн бололтой.Уг хүрээг үүсэн байгуулагдсан тухай “…Анх 1781-1795 онд Бунтар дайчин Бум элдэн хутагт Гунгаажанцан нар тэргүүлэн Юм, Ерөөл, Манал, Найдан чого хурлыг үүсгэн Ганданшадавчилэн хурлыг Хануй гол, Эрдэнэ уулын Дэлгэр буян хэмээх газар байгуулжээ.Дараа нь Тэнгэрийн Тэтгэсний 1795 онд Ерөөл, Дарь эхийн хурал, Хайлан, данжуурын дуган жас байгуулснаар энэ хүрээнд Цаннид, Жүд, Ламрин, Дүйнхор, Манба хуцрлууд хуруулж байв.Сайшаалтай Ерөөлтийн арвангурвадугаар /1808/ онд 4-р Богд Жавзандамба хутагтаас Цогчин дуганд “Дэчинпунцаглин” Цаннид дацанд “Тойсомцэвээлин”,Жүд дацанд “Гандансамидлин, Дүйнхор дацанд Дашжанчивлин, Гүнрэг сүмд “Дашранжийлин”, Манба дацанд “Рвданчүмплэн” хэмээн нэр шагнажээ.Сайшаалтай ерөөлтийн арванзургадугаар /1811/ онд Гүнрэг, Манба дацангуудыг Тойн Лувсанжанцангаас 4-р Богд Жавзандамба хутагтад өргөжээ.Хориннэгдүгээр /1818/ онд Дашдэллгийн үед Дэчинпунцаглин сүмд Майдар залж эргүүлэн Цам бүжиг бүжиглүүлж Чойжилын Сор залах тэргүүтэнийг тус тус нэмэн тогтоожээ.Бадаргуулт төрийн хоёрдугаар /1876/ онд Засаг гүн Жигжиддоржийн үед Ламрин, Намнан, Чого, Дүйнхор, Дарь эх хурал тогтоон сүм барьж Богд гэгээнтнээ айлтгаж Дашпандлин нэр шагнуулав.Олноо өргөгдсөний долоодугаар /1917/ онд Саруул гүн Гэлгийн үед Жүд дацан тогтоож аграмбын дамжаа бариулав…” хэмээсэн их баримт улсын төв архивийн фондод хадгалагдаж байна.20-р зууны эхээр тус хүрээ нь 240 орчим ламтай 10 гаруй сүм дугантай эдгээрийг дагаад ноёдын Сэрүүн дуган, лаврин, Орд өргөө дагалдан босжээ.Хануйн хүрээний лам нар Доржзодов, Улаан юм, Цагаан шүхэрт зэрэг номыг төвд хэлнээс монгол руу орчуулан уншиж Даравбандид гэгээний бараар ном судар барлаж байжээ.Уг хүрээнээс олон арван номтой гавьж, маарамбууд төрсөн ба үүнийг жич тэмдэглэсэн болно.Хануйн хүрээ 1936 оны сүүлчээр хаагдаж 1937 оны дундуур бүр мөсөн таржээ.Лам нарыг баривчлан доод дунд лам нарыг хүчээр хар болгон эзгүйрч үлдсэн сүм дугануудыг 1938 оны сүүлч 1939 оны эхээр нураасан байна. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004 2.Ш.Галсанбаатар “Хайрхан сумын товч түүх” УБ 2006 3.Хайрхан сумын Асгат багийн иргэн өндөр настан Пүрэвтэй хийсэн ярилцлагаас /2007.07.29/

Байршлын тайлбар :
Хайрхан сумын төвөөс зүүн хойш 25 км орчим газар Асгат багийн нутагт Хүрээний туурь гэдэг газар байдаг. Халиут голын хойд биед голоос 0.5 км орчимд, хойд талд нь Улаан Уул, зүүн талд Индэрт Хадат уул бий. Голын өмнө талд байх Цагаан Овоо эртний тахилгат овоотой.

GPS хаяг :
North 48° 48’  East 101°  56’

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
No

Судалгаа явуулах үеийн байдал :
Уг туурин дээр одоо 7 дугана сүмийн туурь тод мэдрэгдэх ба тус бүр газрын хөрснөөс дээш 50 см-70см өндөрт өргөгдсөн. Зарим дуганы чулуун суурь довжооны чулуу хэвэндээ үлдсэн байна. Нийт туурийн орчим бусад туурин дээр шарилж бусад ургамал ургаагүй шороон хөрсөөрөө байна.

Сүм хийд байгуулагдсан он :
XIX зууны эхэн үе

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
No

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Жанцан Тойм лам | Ярилцлагын дугаар: 001

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
260-аад лам

Тэмдэглэл :
Жанцан Тойн лам

Хүснэгтийн дугаар :
АРХХ 074

судалгааны баг :
Team: Г

Газрын зураг :

Байршилын зураг :

Site plan drawn by surveyors