Маанийн хурал

Read in English

Сүм хийдийн нэр :
Маанийн хурал,

Ринченгийн жагсаалт дахь дугаар :
788

Ринченгийн жагсаалт дахь нэр :
Маанийн хурал / Базар хүйтний хурал /

Сүм хийдийн төрөл :
бусад

Байрлах аймаг :
Өмнөговь

Сум :
Ханхонгор сум

Аймгийн хуучин нэр :
Сайн ноён

Хуучин хошууны нэр :
Балдан засгийн хошуу

Товч түүх :


Өмнөговь аймаг Ханхонгор сум Маанийн хурал /Базар хүйтний хурал/ “Ренчингүшиг” нэртэй энэ хурлыг анх 1893 онд тус хошууны ноён болон гэлэн Сүндэв олон ардын хамт 10 шахам лам хэдэн эсгий гэртэй байгуулж Маань уншин үүсгэв.18 жил нүүж яваад Базар хүйтэн гэдэг газар дуган, байшин зэргийг бариулж, хурал ном нэмэн тогтоож суурьшаад 43 жил болж 1936 оны эхээр хаагджээ.Таван овоотын хийдийн дэг жаягтай.Чогчин, Маань, Гүнрэг, сахиус зэрэг хуралтай.Хурал сүмийг анх байгуулсан Сүндэв, Намжил аграмба, Чоймбол нар тэргүүлж явсан.Хаагдахын өмнө 3-4 дуганатай,40-50 ламтай байнгын хуралтай байжээ. Тус хурал нь майдар эргэх,ганжуур эргэх,хайлан хурах,нүгнээ сахих,сор залах зэрэг шашин номын зан үйлүүдийг тогтсон дэг жаягийн дагуу хийдэг байв. 1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлөөс хуучин сүм хийдийг сэргээн хурал номын газар байгуулах тухай тогтоол гарсантай холбогдуулан сүсэгтэн олны саналыг дэмжиж “Говь” хөдөлгөөн аймгийн АДХГ захиргаанд хурал номын газар байгуулахаар оруулсан саналыг хүлээн авч, дэмжиж тогтоол гаргаж хуучин Балдан засаг, Говь түшээ, гүний хошууны зааг нутаг болох Ханхонгор сумынМандах багийн нутаг дахь 53 жилийн өмнө хаагдаж газрын хөрстэй тэгшлэгдэн хэлмэгдсэн “Базарвааний” хийдийг сэргээх шийдвэрийн дагуу 1990 оны 4-р сарын 19-нд шав тавьж тэр жилийн намар буюу 17-р жарны цагаан морин жилийн намрын эхэн сарын шинийн дөрөвний цагаагчин туулай өдөр мөнөөхөн шав тавьсан газар гэр дуган барьж бангын хурал хурах лам нар болон сүсэгтэн олон цуглаж хийдийн хурал нээх ёслолын ажиллагааг “Говь” хөдөлгөөний тэргүүн С.Цагаанчулуу нээж, Аймгийн АДХГ захиргааны дарга Б.Банди дэлгэрэнгүй үг хэлж хандив өргөжээ.Ийнхүү өлзий буян бүрдсэн энэ өдрөөс эхлэн Ловон лам Жамбаачойдор, унзад Гимбэл, гэсгүй Батцэнгэл, Дарам, Раажамба, Агваанцэрэн, Санчир, Чиндэг, Сэджав, Чимэдосор, Дамбий зэрэг олон ахмад лам шинэ залуу банди нартайгаар сүсэгтэн олны сэтгэлийг ариусган анхны хурлаа хурж эхэлжээ. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч Б.Сайнхүү “Монголын хүрээ хийдийн түүх” УБ 2004 2.Л.Мажаа Өмнөговь аймаг Бага толь1 УБ 2001

GPS хаяг :
North 43° 46’  East 104°  12’

Нийт талбайн хэмжээ:
Side1: 150 Side2: 150 Side3: 150 Side4: 150 Side5: Side6:

Сүм хэвээр хадгалагдан үлдсэн :
Yes

Сүм хийд байгуулагдсан он :
1893 он

Сүм хийд хаагдсан болон нураагдсан он :

Тухайн газарт баригдсан шинэ сүм, дугана :
Yes

Шинээр бүртгэгдсэн сүм хийдийн дугаар:
ӨГХХ 022

Үүсгэн байгуулагчийн нэр, цол хэргэм (мэдэгдэж байвал):
Нэр, цол хэргэм : Дарамбал гэж хүний үр хүүхэд бүтээв | Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Сумын засаг дарга дэмжсэн байна | Ярилцлагын дугаар:
Нэр, цол хэргэм : Энэ Дарамбал нь Очир дарь хувилгааныг дагаж яваад сүүлд нас барсан хүн | Ярилцлагын дугаар:

Сэргээн байгуулагдсан огноо :

Хуучин хийдэд сууж байсан лам нар
40-50

Хүснэгтийн дугаар :
ӨГХХ 018

судалгааны баг :
Team: Е

Газрын зураг :